БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР АНУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД РИЧИРД БУАНГАН ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

O.Аззаяа
2025/08/20

БОУАӨ-ийн сайд Б. Батбаатар Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган тэргүүтэй төлөөлөгчдийг 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Сайд Б.Батбаатар Америкийн Нэгдсэн Улс болон Монгол Улсын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж буйг дурдаж, хамтын ажиллагаанд талархал илэрхийлэн дараах асуудлуудыг хэлэлцэв:

Мянганы сорилтын корпорацитай хамтран хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын ус хангамжийг урт хугацаанд тогтвортойгоор нэмэгдүүлэхэд чиглэсэн "Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр"-ийн хүрээнд саарал ус дахин ашиглалтыг бодит ажил хэрэг болгох болон бусад хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох

Байгаль орчны салбарын хүний нөөцийн чадавх бэхжүүлэх асуудал ✅АНУ-аас COP17-г зохион байгуулах бэлтгэл ажилд дэмжлэг үзүүлэх, олон улсын байгууллага болон дипломат корпусуудыг нэгдсэн мэдээлэлээр хангаж хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх

Хөрсний бохирдлыг бууруулах хүрээнд АНУ-ын Броунфилд хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг судлах

Үйлдвэрлэлийн хаягдал усыг дахин боловсруулах хууль эрх зүйн орчныг сайжруулах, аж ахуйн нэгж, хувийн хэвшлийг татан оролцуулах хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд шаардлагатай арга хэмжээг авах болон бусад асуудлаар санал солилцсон үр дүнтэй уулзалт боллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18