БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

O.Аззаяа
2025/08/12

БОУАӨ-ийн сайд Б.Батбаатараар ахлуулсан томилолтын баг наймдугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн байгаль орчны салбарын албан хаагчидтай уулзалт хийж, байгаль хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг сонсож, тулгамдсан асуудлаар санал солилцлоо.

ТУС АЙМАГТ:

Газар нутгийн хэмжээгээр улсдаа хоёрдугаар бичигддэг Говь-Алтай аймгийн нийт газар нутгийн 11.8 хувь буюу 1675981 га талбайг ойн сан эзэлдэг. Үүнээс 1664625 га талбайг заган ой, 10456 га талбайг шинэсэн ой эзэлдэг бөгөөд “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 108 сая мод тарих зорилт тавьж, 582 га талбайд ойжуулалт хийгджээ.

Нэн ховор, ховор амьтдыг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, шилжүүлэн нутагшуулах ажлыг шат дараатай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Хантайширын нуруунд 55 халиун бугыг Хустайн нуруунаас шилжүүлэн авчирч нутагшуулсан бол уул уурхайн нөлөөнд өртөж буй 263 толгой Монгол тарвагыг Баян-Уул, Есөнбулаг, Тайшир сумдад сэргээн нутагшуулжээ.

Аймагт усны эх үүсвэрийг хамгаалах, нөхөн сэргээх ажлуудыг шат дараатай хэрэгжүүлж байна. Аймгийн хэмжээнд нийт 1411 булаг тоологдсоноос 69 булаг ширгэсэн бөгөөд ширгэх эрсдэлтэй 26 булгийг хашаалсан бол 2025-2028 онд 100 булгийг нэмж хашаалж хамгаалахаар төлөвлөжээ. Аймгийн хэмжээнд нийт 32 хөв цөөрөм байгуулахаар төлөвлөж 2024 онд хоёр хөв байгуулсан бол 2028 он хүртэл 29 хөв нэмж байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Улсын төсвийн хөрөнгөөр ширгэж доройтсон Эрээн нуурыг нөхөн сэргээх, хамгаалах ажлыг зураг төслийн дагуу гүйцэтгэж байгаа бөгөөд нийт 1.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр эхний ажлууд хийгдэж байгаа бол Төгрөг сумын ундны усны эрэл хайгуул судалгааны ажил 600 сая төгрөгийн төсөвт өртөгтэй хийгдэж байна.

Аймгийн хэмжээнд ашигт малтмалын 143 тусгай зөвшөөрөл олгогдсоноос ашиглалтын 64, хайгуулын 68, түгээмэл тархацтай ашигт малтмалын 11 тусгай зөвшөөрөл олгогджээ. Үүнээс усны сан бүхий газарт давхцалтай 39 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдсон байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиг ААН-ийн нөлөөгөөр 10 сумын 1119.8 га талбай эвдэгдэж 23.3 хувийг нөхөн сэргээсэн бол хувиараа ашигт малтмал олборлогчдын нөлөөгөөр 110.6 га талбай эвдэгдэж 30.1 хувийг нөхөн сэргээжээ.

Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Сумдын шинэчлэл-Хөдөөгийн хөгжил төсөл хэрэгжүүлж 15 сум хоёр тосгонд төвлөрсөн хөлөөлтын системд холбогдох ажил хийгдэж 220 нам даралтын зуухыг буулгасан байна.

Хөрсний бохирдлыг бууруул хүрээнд 400 гаруй ААН, байгууллагын нүхэн жорлонгоос 30 стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламж, 31 эко нойл солих ажил гүйцэтгэсэн бол 10200 айл өрхийн нүхэн жорлонгоос 640 өрхийг сайжруулсан нойл, 130 өрхийг эко нойлтой болгож цаашид үе шаттай ариун цэврийн байгууламжуудыг шат дараатай солих ажлыг хэрэгжүүлж байгаа аж.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18