Б.Батбаатар: Тулгамдсан асуудлаа ул, сууриар нь цэгцэлэхэд анхаарах нь чухал

O.Аззаяа
2025/08/13

БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар өнөөдөр /2025.08.12/ Завхан аймгийн байгаль орчны салбарын албан хаагчидтай уулзлаа. Уулзалтад аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр оролцож, аймаг орон нутгаас хэрэгжүүлж буй, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудад дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.

Мөн аймгийн УЦУОШТ-ийн Цаг уурын ерөнхий технологич, инженер С.Цацрал, аймгийн Байгаль орчны газрын ойн албаны дарга Б.Нямцэнд, Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаа-ны дарга Э.Зол-Од нар танилцуулга мэдээлэл өглөө.

Завхан аймгийн хувьд ойн сан бүхий нутаг. Аймгийн хэмжээнд нийт ойн сан 732.035 га газрыг хамардаг. Нийт ойн 539.403 га нь хамгаалалтын бүсэд хамаардаг бөгөөд ойн сангийн 85 хувь нь болц гүйцсэн, хөгшин ойд хамаарч байна. Судалгаагаар нийт ойн 104.095 га талбай ойн хөнөөлт шавжид өртсөн, 71181 га га талбай хөнөөлийн голомттой гэж гарчээ. Тиймээс ойн хөнөөлт шавж устгалын ажилд эрчимтэй анхаарах шаардлага үүссэн байна. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 2031 он хүртэл 25 сая мод тарих үүрэг хүлээснээс 2022-205 онд нийт 1.832.090 ширхэг мод тарьжээ.

Амьтны нөөцийн хувьд нэн ховор зүйлийн дөрвөн төрөл, ховор зүйлийн зургаан төрөл, агнуурын ач холбогдол бүхий 33 зүйлийн туруутан, махчин, мэрэгч амьтантай. Мөн найман зүйлийн загас, дөрвөн зүйлийн мөлхөгч, 40 гаруй зүйлийн хөхтөн, 268 зүйлийн шувуутай. Аргаль, янгир, цагаан зээр, саарал чоно, халиун буга зэргийг тусгай зориулалтаар агнуулж, идлэг шонхор шувууг соёлын зориулалтаар зохих хууль, журмын дагуу бариулдаг. Гэвч бусад төрлийн хориотой ан амьтдыг хууль бусаар агнах асуудал гарсаар байгааг албан хаагчид мэдээлэлд дурьдлаа.

Ургамлын нөөцийн хувьд 77 овог, 316 төрлийн 793 зүйл ургамалтай. Үүнээс 38 зүйл нэн ховор, 70 гаруй зүйлийн ховор ургамалтай. Зарим төрлийн тэрдундаа улсын нийт нутаг дэвсгэрийн 70 орчим хувийг бүрдүүлдэг арц энэ нутагт ургадаг. Арц түүхийг хориглосон шийдвэр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ч хууль бусаар түүх тохиолдол цөөнгүй гарч байгаа нь иргэд төрийн байгууллага хооронд үл ойлголцол үүсгэх нөхцөл болдог байна.

Аймгийн хэмжээнд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч 13, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч 32, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл эзэмшигч 5 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.

Ойн сан бүхий нутаг учраас ойн ашиглалт ихтэй, олон тооны нуур, гол мөрний сав газрууд дагасан аялал жуулчлал сүүлийн жилүүдэд идэвхтэй нэмэгдэж байна. Үүнийг дагаад байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах шаардлага ч нэмэгдсээр байгааг орон нутгийн харьяа байгууллагын төлөөллүүд онцлов.

Уулзалтын төгсгөлд Б.Батбаатар сайдын зүгээс "Улс даяар тулгамдаж байгаа салбарын асуудалтай газар дээр танилцаж цаашид авч хэрэгжүүлэх бодлогоо тодорхойлох томилолтын зорилго юм. Салбар бүхэлдээ нэг зүгт харж тулгамдсан асуудлаа ул, сууриар нь цэгцэлэхэд анхаарах нь чухал. БОУАӨЯ-ыг тэргүүлж буйн хувьд салбарын боловсон хүчний саналыг сонсох, түүнд үндэслэж асуудлыг эрэмбэлэн ажиллахыг зорьж байна" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18