БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

O.Аззаяа
2025/08/12

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатараар ахлуулсан томилолтын баг энэ сарын 11-17-ны өдрүүдэд Завхан, Говь-Алтай, Баянхонгор аймгуудад ажиллана.

Томилолтын баг эхний өдөр /2025.08. 11/ Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газар болон Идэр голын сав газрын захиргааны албан хаагчидтай Тосонцэнгэл хотод уулзлаа.

Уулзалтын үеэр Б.Батбаатар сайд "Салбарын хэмжээнд тулгамдсан асуудлуудыг сууриар нь шийдвэрлэх бодлого баримталж байна. Байгаль орчны салбарын хэмжээнд ажиллаж байгаа 7400 орчим албан хаагчдаас нэгдсэн судалгаа авч, дэвшүүлсэн асуудлыг эрэмбэлж бодлогын үзэл баримтлал боловсруулахаар төлөвлөсөн. Хүний нөөцийн бодлого салбарын хэмжээнд бүх шатанд алдагдсан байна. Эдийн засгийн хүндрэл байгаль орчинд эрсдэл дагуулж байна. Ялангуяа Засгийн газраас “Алт-3” аян хэрэгжүүлхээр болсон нь Тусгай хамгаалалттай газар нутгууд тэр дундаа Дархан цаазат газруудад эрсдэл учруулах нөхцөл байдал үүссэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс тавьсан хориг түр торгоож байна. БОУАӨ-ийн сайдын хувьд, Ногоон үзэл баримтлалтай улс төрийн намын даргын хувьд тусгай хамгаалалттай газар нутгуудад эрсдэл учруулахыг эсрэг тууштай зогсоно. Сүүлийн таван жилд тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ огт нэмэгдээгүй бөгөөд одоогийн тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ 21% байгааг 2030 он гэхэд 30%-д хүргэх дэлхий нийтийн өмнө амласан Монгол Улсын амлалтыг хэрэгжүүлэх хүрээнд судалгааны ажил явагдаж байна" гэлээ.

Үргэлжлүүлэн Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газар, Идэр голын сав газрын захиргааны албан хаагчид, Тосонцэнгэл сумын удирдлагууд байр сууриа илэрхийллээ.

ТОСОНЦЭНГЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Б.БАЯРХҮҮ:

Манай сумын байгаль хамгаалагчид сум орон нутгийн хэмжээнд бүртгэлтэй эмзэг ойг хамгаалах чиглэлд багагүй хичээл зүтгэл гарган ажиллаж байна. Гэвч жимс, самарын болц гүйцэх үед иргэдийн ой руу чиглэх хөдөлгөөн ихсэж байгаа нь түймрийн эрсдэл дагуулдаг. Өнгөрсөн 7дугаар сараас хойш огт бороо ороогүй учраас хуурайшилт эрс нэмэгдсэн. Мөн сумын хэмжээнд ойн ашиглалт өндөртэй бөгөөд хөрөө рам ажиллуулдаг ААН, нөхөрлөлүүд ч олонтой. Энэ нь түймрийн эрсдэл үүсгэж байгааг учраас хяналтыг цаг алдахгүй, үр дүнтэй явуулах хүрээнд дрон зэрэг орчин үеийн хяналтын тоног төхөөрөмж шаардлагатай байна. Мөн сумын байгаль орчны газар туулах чадвар сайтай тээврийн хэрэгслээр дутагдаж байна.

Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын дарга асан, байгаль орчны гавьяат ажилтан Д.Туяа:

Баянтэс сумын нутаг дахь Тэсийн голын ай савыг тэр чигт нь тусгай хамгаалалтад авч байгалийн нөөц газарт хамруулах хүсэлт гаргаж байна. Голын эх болон адаг хэсэг нь тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдсан. Гол хэсэг нь орхигдсон. Тиймээс байгалийн маш их үзэсгэлэн бүрдсэн Тэсийн голын ай савыг бүхэлд нь тусгай хамгаалалтад хамруулахаар бүх талын судалгаа хийгдсэн.

Тарвагатайн нурууны байгалийн цогцолбор газрын дарга Б.Нямжамц:

Манай цогцолбор газрын захиргааны төсвөөс 41 сая төгрөг буцаан татагдсан. Улмаар нийгмийн даатгал, татвар, цэвэр, бохир усны тээврийн хэрэгслийн даатгал зэрэгт өр үүссэн. Нийт 12 байгаль хамгаалагчтай ажиллаж байна. Гэвч байгаль хамгаалагчдын хариуцах газар нутгийн хэмжээ их байгаагаас давсан ачаалалттай ажилладаг.

Идэр голын сав газрын захиргааны дарга Б.Банзрагч:

Дөрөвдүгээр сараас хойш сав газрын захиргааны албан хаагчид үйл ажиллагааны зардалгүй ажиллаж байна. Мөн усны мэргэжилтэн дутмаг байна. Аймгийн хэмжээнд хоёр сав газрын захиргаа үйл ажиллагаа явуулдаг ч усны мэргэжилтэн дутмаг, энэ чиглэлээр их дээд сургуульд элсэн суралцагч үндсэндээ ховордсон. Тиймээс энэ чиглэлд бодлогын дэмжлэг шаардлагатай байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 11 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 11 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 12 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 13 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 13 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 13 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 14 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 14 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27