БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР БҮГД НАЙРАМДАХ УНГАР УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ДР. БОРБАЛА ОБРУЩАНСКИГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

O.Аззаяа
2025/08/01

БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Бүгд Найрамдах Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Др.Борбала Обрущанскиг хүлээн авч, хоёр орны байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарын хамтын ажиллагааг дүгнэн хэлэлцэж, цаашдын чиглэлүүд дээр харилцан санал солилцов.

Сайд Б.Батбаатар Унгар Улсаас Монгол орны усны нөөцийн судалгаанд оруулсан хувь нэмэр, зэрлэг байгаль, агнуур, ургамлын менежментийн чиглэлээр хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлэн, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, ойрын үеийн төлөвлөгөөг танилцуулав.

Талууд дараах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал нэгдэв:

Усны менежментийн шилдэг туршлагыг нэвтрүүлэх: хот суурин газрын үерийн хамгаалалт, эрсдэлийн төлөвлөлт, бохирдлын бууруулалт, цэвэрлэх байгууламжийн шийдлүүдийг Монголд нутагшуулах боломжийг хамтран судлах.

Хоёр орны усны байгууллагууд хоорондын шууд түншлэлийг дэмжиж, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, инженер, судлаачдын сургалт, солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх.

Органик хог хаягдлын менежментийн чиглэлээр Унгарын туршлагыг судлах, жишиг төсөл хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэх

Байгаль орчны салбарын хүний нөөцийг мэргэшүүлэх, чадавх бэхжүүлэх арга хэмжээнд хамруулах

Монгол Улсын 2026 онд хүлээн авах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын (UNCCD) Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд “Ус ба газар” дэд сэдвийн хүрээнд хамтран ажиллах боломжийг судлах

Талууд уг уулзалтыг хамтын ажиллагааг бэхжүүлэх, усны салбар дахь түншлэлийг шинэ шатанд гаргах чухал алхам хэмээн дүгнэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18