БОУАӨ-ИЙН САЙДЫН ТОМИЛОЛТЫН МӨРӨӨР ШААРДЛАГАТАЙ АРГА ХЭМЖЭЭ АВЧ АЖИЛЛАЖ БАЙНА

O.Аззаяа
2025/07/26

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар 2025 оны зургаадугаар сарын 29-нд Сэлэнгэ аймагт ажилласан. Энэ үеэр тухайн орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг өгсний дагуу дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна

Үүнд:

Хуурайшилтын зэрэг нэмэгдэж байгаатай холбогдуулан аймаг, орон нутгаас түймрээс хамгаалах халз, зурвас байгуулах талаар санал авч талбайг сонгож тодорхойлох ажил хийгдэж байна.

Сэлэнгэ аймагт үүссэн ой, хээрийн түймэрийн нөхцөл байдалтай уялдуулан ойн арчилгаа цэвэрлэгээний байдалд хэрэгжүүлэх зарим арга хэмжээг Сэлэнгэ аймагт шилжүүлэх ажил хийгдэж эхлэв.

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхтэй холбогдуулан ШУТИС-ийн харьяа Ой, модны сургалт судалгааны хүрээлэнтэй хамтран Архангай, Хэнтий аймгуудын Байгаль орчны газар болон Сумын болон Сум дундын ойн ангиуд, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллийг оролцуулан тэнхимийн болон дадлага сургалтыг зохион байгуулав.

Ойн цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлэх, ойн төлөв байдлыг сайжруулах, ойн түймрээс урьдчилан сэргийлэх, түймэрийн тархалтын бууруулах зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Сангийн сайдын хамтран баталсан “Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний зардлын нормативыг шинэчлэн багтлах" тухай А/172, 116 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан 1 га ойг цэвэрлэх зардлын нормативыг нэмэгдүүлэн шинэчлэн боловсруулаад байна.

Ойн хөнөөлт шавжийн тархалтыг тогтоох судалгааны ажлыг 16 аймгийн 128 сумын 2.8 сая га талбайд хийж гүйцэтгээд байна. 2025 оны байдлаар нийт 247.3 мян га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг агаарын хөлөг, үүргийн шүршигч, гэрлэн урхи, механик арга, дрон зэргийг ашиглан хийж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18