Б.БАТБААТАР: ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД АГААРЫН БОХИРДОЛ ҮҮСГЭХЭЭ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ

O.Аззаяа
2025/07/09

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ээлжит хуралдаан өнөөдөр /2025.07.09/ Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд болов. Хуралдааныг БОУАӨ-ийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Батбаатар удирдаж, гурван асуудал хэлэлцлээ.

Ажлын албаны дарга С.Даваасүрэн Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос хэрэгжүүлж буй ажлыг танилцуулсан юм. Тэрбээр мэдээлэлдээ “Газком” ХХК, “Горгаз” ХХК зэрэг хувийн хэвшилтэй хамтран нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 100 кВт-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухуудыг хийн түлшинд шилжүүлэх ажил үргэлжилж байгааг танилцуулав.

Одоогийн байдлаар хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, ААНОАТ-ын хөнгөлөлтөөр 20 том зуухыг шинэчлэхэд бэлэн болоод байгаа бөгөөд цаашид Ногоон зээлийн санхүүжилтийг шийдвэрлэх нэн шаардлагатай байгааг онцоллоо.

Мөн хуралдаанд ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал, профессор Л.Жаргалсайхан Эрдэнэс Тавантолгой ХК-ийн тэг давхаргын баяжмал, түүнд тохирсон барьцалдуулагч бодисыг сонгох туршилт, судалгааны ажлын үр дүнг танилцуулав. Судалгааны дүгнэлтэд нүүрсэн шахмал түлшинд хамгийн тохиромжтой түүхий эд нь хагас кокс бөгөөд хагас коксоор шахмал түлш хийснээр хүхрийн болон нарийн ширхэгт тоосонцрын РМ2.5, РМ10 хэмжээг багадаа 50 хүртэл хувиар бууруулах боломжтойг дурдаж, тэг давхаргын баяжмалыг шахмал түлшний түүхий эд болгон шууд ашиглахгүй байхыг зөвлөлөө.

Үүнээс гадна НАОБТГ-ын дарга Д.Мөнхбаатар гэр хорооллын айл өрхийг хийн түлшинд шилжүүлэх ажлын явцын талаар мэдээлэл өгч, 2025-2026 онд нийслэлийн таван хорооны 5000 айл өрхийг дулаалж, хийн халаагуурт шилжүүлэхээр төлөвлөж байгааг танилцуулсан юм.

Хуралдааны төгсгөлд БОУАӨ-ийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Батбаатар “Төрийн байгууллагууд утаа “үйлдвэрлэх”-ээ зогсоох хэрэгтэй байна. Энэ бол агаарын бохирдлыг бууруулах эхний алхам. Эхлээд төрийн байгууллагууд зуухаа шинэчилж, утаагаа зогсоочихоод иргэдэд шаардлага тавих нь зүй ёсны хэрэг. Бид эрүүл, аюулгүй орчинд амьдрах нэг л зорилготой” гэсэн байр суурийг илэрхийлж, Үндэсний хорооны хуралдааны тэмдэглэлээр гишүүдэд зарим үүрэг чиглэлийг өгснөөр хуралдаан өндөрлөлөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18