БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай матилда димовскаг хүлээн авч уулзав

O.Аззаяа
2025/07/02

БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Матилда Димовска тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2025.07.02/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар уур амьсгалын өөрчлөлтийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР 17)-ын бэлтгэл болон агаарын бохирдол бусад асуудлаар талаар санал солилцов.

Сайд Б.Батбаатар сүүлийн жилүүдэд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж буйг дурдаж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамжийг бэхжүүлэх, ҮТХН-ийн зорилтыг шинэчлэх ажилд хамтран ажиллаж буйд талархал илэрхийлж, дараах чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-ыг зохион байгуулах бэлтгэл ажилд зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, зохион байгуулагч орныг олон улсын өндөр түвшний арга хэмжээний үеэр сурталчлан таниулах, хамтарсан зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулах;

Гэр хорооллын бүсийг нарны эрчим хүчээр хангах замаар агаарын бохирдлыг бууруулах шийдлүүдтэй танилцах, цаашид урт хугацаанд суурилуулах боломжийг судлах;

УАНС-гийн санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн үр ашгийг нэмэгдүүлэх, нүүрстөрөгчийн зах зээлийн бэлэн байдлыг сайжруулах төслийг хамтран хэрэгжүүлэх;

Уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр чадавх бэхжүүлэх, бодлого төлөвлөлт, хэрэгжилтийг сайжруулахад олон улсын дэмжлэгийг нэмэгдүүлэхээр тохиролцов.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18