ШИЙДЭЛ: Малын өтөг, бууцаар био түлш үйлдвэрлэх төслийн танилцуулгыг сонслоо

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

БОУАӨ-ийн сайдын зөвлөх, Уур амьсгалын өөрчлөлтийн тусгай элч П.Батхишиг, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга С.Даваасүрэн нар өнөөдөр /2025.02.21/ ХААИС-ийн профессор Б.Мөнхбат, Японы “Pear Carbon Offset” компанийн захирал Казүо Сасаки нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар малын өтөг бууцыг ашиглан био түлш үйлдвэрлэх төслийн танилцуулгыг сонсож, туршилтын үйлдвэр байгуулах асуудлаар санал солилцов.

Монгол, Японы эрдэмтэд хамтран 2010 оноос судалгаа хийж, малын аргал, хомоол, хоргол, хөрзөн зэрэг био массыг ашиглан илчлэг өндөртэй био нүүрс гаргажээ.

Тэд жилд 2000-3000 тонн малын өтөг бууц ашиглан 400-500 тонн био түлш үйлдвэрлэх хүчин чадалтай туршилтын үйлдвэрийг Төв аймгийн Батсүмбэр суманд байгуулах саналтай байна.

Батсүмбэр сум нь 27 000 гаруй үхэртэй, цөөнгүй ферм үйл ажиллагаа явуулдаг учраас био түлшний түүхий эд нийлүүлэх боломжтой гэж үзжээ.

Био түлшийг карахмал буюу төмсний гурилаар барьцалдуулдаг бөгөөд илчлэг нь 7279 ккал гэдгийг Геологийн судалгаа, шинжилгээний төвд хийлгэсэн шинжилгээгээр баталгаажуулсан хэмээн танилцууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 11 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 13 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 15 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18