ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

О.Шүрэнцэцэг
2024/02/07

БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга шуурхай хуралдааныг удирдан явууллаа. /2025-02-11/ Хуралд яамны газар, хэлтсийн дарга нар оролцож, Засгийн газрын хуралдаанаас болон Сайдаас өгөгдсөн үүрэг даалгаврыг шуурхай хэрэгжүүлэх, цаг үеийн шинжтэй асуудлуудыг хэлэлцэж, тодорхой үүрэг чиглэлүүд өглөө.

Тодруулбал, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх үйлдвэр, үйлчилгээний төрлийг цөөлж, хүрээг нь тодорхой хязгаартай болгох, үнэлгээг цахимжуулах зохицуулалтыг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусган боловсруулж энэ сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулах;

Үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн хурлыг долоо хоногт 2-оос доошгүй удаа уртасгасан цагаар хуралдуулж, өнгөрсөн хугацаанд хуримтлагдсан үнэлгээнүүдийг хэлэлцэж дуусгах;

Байгаль орчныг хамгаалах төсөл арга хэмжээнд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 1%-ийн хөнгөлөлтийг суутган тооцох боломжийг бүрдүүлж, энэ долоо хоногоос эхлэн аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж эхлэх;

Салбарын хэмжээнд мөрдөгдөж буй журмуудад үнэлгээ хийж, цөөлөх, давхардал хийдлийг арилгах ажлын хэсгийг МҮХАҮТ, АОЭНХ, МБОИЗ төлөөллийг оролцуулан байгуулж, цөөлөх, хялбаршуулах;

Цахимжуулалт дутуу хийгдсэн тусгай зөвшөөрлүүдийг хоёрдугаар улиралд багтаан дуусгах, төрийн үйлчилгээний нэгдсэн системд холбох, эхний ээлжид химийн бодисын тусгай зөвшөөрлийн системийг ашиглалтад оруулах;

2-р сарын 20-ны өдөр зохион байгуулагдах “Байгаль орчны салбарын стандарт, эрхзүйн шинэчлэл, цаашдын чиг хандлага” хэлэлцүүлгийн үеэр “Стандарттай байгаль орчны салбар” зорилтын хүрээнд шинэчлэгдэх төслүүдийг танилцуулах;

Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг байгаль хамгаалах чиг үүрэгтэй төрийн бус байгууллагуудад гэрээгээр хариуцуулах ажлын төлөвлөгөөг боловсруулан, байгалийн дурсгалт болон нөөц газрын зар мэдээллийг олон нийтэд хүргэх;

Дэлхийн усны өдрөөс эхлэн усыг нөөцлөх, хуримтлуулахад уриалсан, олон нийтийн оролцоог хангахад чиглэсэн “Дусал бүр” нийгмийн аяныг явуулах, бэлтгэл хангах, Усны нөөцийн зөвлөлөөр хэлэлцүүлэх хүсэлт ирсэн тухай бүрд хурлыг зарлан хуралдуулж, шийдвэрлэх;

Гадаад өрийг байгаль хамгаалалд шилжүүлэх DFNS арга, Уур амьсгалын эрсдэлийн индекс тооцох аргачлалыг нэвтрүүлэх асуудлыг холбогдох яамдтай хамтран шийдвэрлэх болон бусад асуудлаар үүрэг чиглэл өглөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 7 цагийн өмнө
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 8 цагийн өмнө
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна 9 цагийн өмнө
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана 9 цагийн өмнө
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 11 цагийн өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 11 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 12 цагийн өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 12 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 12 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 13 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 14 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 2026/07/28