С.ОДОНТУЯА САЙД АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ АСУУДЛААРХ ЭРХ ЗҮЙН ОРЧИН, ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНД ЗАРЦУУЛСАН ХӨРӨНГӨ, ЦААШИД ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ ТАНИЛЦУУЛЛАА

О.Шүрэнцэцэг
2024/01/29

 Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах ажлын хэсгээс гурван удаагийн хэлэлцүүлгийг явуулахаар шийлдвэрлэсэн.

Энэ дагуу “Утааны асуудал: эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага” сэдвийн хүрээнд гурав дахь хэлэлцүүлэг өнөөдөр /2025.01.25// Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд эхэллээ.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд болон холбогдох төрийн байгууллага, яам, агентлагийн удирдах албан тушаалтнууд, салбарын эрдэмтэн судлаачид, иргэд, төрийн бус байгууллагын төлөөлөл болох нийт 126 хүн оролцож байна.

Хэлэлцүүлгийн эхэнд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа “Агаарын бохирдлыг бууруулах асуудлаарх эрх зүйн орчин, төсөл, арга хэмжээнд зарцуулсан хөрөнгө, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө” сэдвээр илтгэл тавив. Тэрбээр илтгэлдээ салбарын яамны хууль эрхзүйн орчин, агаарын бохирдлыг бууруулах талаар хийсэн төсөл, арга хэмжээнд зарцуулсан төсөв, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа.

Тухайлбал, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулийг  1997 онд баталж, ус, цаг агаар, байгаль орчны төлөв байдалд байнгын хяналт шинжилгээ хийх, бодит болон урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллээр нийгмийн хэрэгцээг шуурхай хангах, байгалийн болзошгүй гамшгийн эрсдлээс сэрэмжлүүлэх асуудлыг зохицуулсан. Мөн Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийг 2011 онд баталж, агаарын чанарыг сайжруулах бүс тогтоож эрчим хүчний үнийг урамшуулал хэлбэрээр хөнгөлөх, гэр хорооллын айл өрхөд шаардлагатай эрчим хүчний болон бусад хөнгөлөлт, үйлчилгээг хүргэх, гэр хорооллын айл өрхийн газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах барилга, орон сууц барих нөхцөл бүрдүүлэхээр тусгасан.

Агаарын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2010 онд баталж, хүрээлэн байгаа агаарыг хамгаалах, бохирдохоос урьдчилан сэргийлэх, агаар бохирдуулах бодисын хаягдлыг тоолох, бүртгэх, аливаа  бохирдуулах  бодисын  хамгийн  их  агууламж  нь  агаарын  чанарын стандартаас  хэтэрсэн  тохиолдолд тавих хяналтыг тодорхой болгох асуудлыг зохицуулсан. Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль 2012 онд анх батлагдаж, агаарын бохирдлын эх үүсвэр хэрэглэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэний агаар  бохирдуулах үйл ажиллагаанд төлбөр ногдуулах, төлөх, хяналт тавихтай  холбогдсон харилцааг зохицуулсан гэдгийг салбарын сайд илтгэлдээ онцолсон.

Харин Улсын Их Хурлын 2017 оны 98 дугаар тогтоолоор “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг баталсан бол мөн оны Засгийн газрын 199, 2020 оны 115, 211 дүгээр тогтоолоор “Нийслэлийн агаарын чанарын бүсэд орсон айл өрхөд цахилгааны хөнгөлөлт үзүүлэх журам”-ын баталж, Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс нийслэл хотод оруулахыг хориглосон шийдвэрийг гаргажээ. Түүнчлэн 2020 онд “Нийслэл Улаанбаатар хотын зүүн бүсэд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барьж ашиглалтад оруулах тухай шийдвэр гарсан. Мөн онд 2018 оны 62 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж Хан-Уул дүүргийн 12,13,14, Сонгинохайрхан дүүргийн 21, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Налайх дүүрэгт тус тус түүхий нүүрс хэрэглэхийг хориглосныг илтгэлд дурдсан байлаа. Агаар, орчны бохирдлыг бууруулахад зарцуулсан төсөв, гүйцэтгэлийн талаар танилцуулсныг доорх зурагнаас харна уу.

Мөн цахилгаан эрчим хүчний хөнгөлөлт урамшуулал, зээлийн хүүгийн татаасын хүрээнд агаарын чанарын бүсэд цахилгаан эрчим хүчний хөнгөлөлт, ногоон зээл татаасад 2019-2024 онд нийт 46.1 тэрбум төгрөг, агаарын чанарын бүсэд айл өрх, аж ахуйн нэгж байгууллагад хийсэн сургалт, өдөрлөг хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулсан зөвлөмж сэрэмжлүүлэг, гарын авлага боршуур хэвлэлийн зардал, шахмал түлшний яндан хөөлөх, угаарын хийн хордлогоос сэргийлэх талаар хийсэн нөлөөллийн арга хэмжээнд нийт 36.1 тэрбум төгрөг, Орчны бохирдлыг бууруулах ажлын албаны үйл ажиллагааны зардалд 2.4 тэрбум төгрөг зарцуулсныг илтгэлд дурдсан байлаа.

Харин Нийслэл, орон нутгийн  агаарын чанарын бүсэд чиглэсэн төсөл арга хэмжээний хүрээнд нийслэлийн агаарын чанарын бүсэд чиглэсэн төсөл арга хэмжээний зардал 44.6 тэрбум төгрөг, Орон нутагт агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн төсөл арга хэмжээний зардал 12.3 тэрбум төгрөг, “Таван толгой түлш” ХХК-д  сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, түгээлттэй  холбоотой санхүүжилтэд 67.8 тэрбум, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт борлуулалт, хадгалалттай холбоотой санхүүжилтэд 37.2 тэрбум, шахмал түлшний үйлдвэрлэлийг дэмжих Дархан-Уул аймгийн ЗДТГ, Өвөрхангай аймагт 4.3 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан байна. Мөн хяналт шалгалтын хүрээнд агаарын чанарын бүсэд түүхий нүүрс оруулахыг хориглох тухай тогтоолын хэрэгжилтийг хангуулах, агаарын чанарын бүсийг дэглэмийг мөрдүүлэх 16.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосныг илтгэлд дурдсан байв.

Илтгэлийн төгсгөлд С.Одонтуяа сайд салбарын яамнаас 2025 онд хийж хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний төлөвлөгөөгөө танилцуулахын зэрэгцээ агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн бүх дэвшилтэд техник, технологийг нэгтгэн харуулах үзэсгэлэнгийн төв байгуулахаар төлөвлөн ажиллаж буйг онцлон тэмдэглэсэн.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Маргааш ​Богд Зонховын дүйчэн өдөр буюу Зулын 25 10 цагийн өмнө
Оюутолгойн сонсголд гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо 12 цагийн өмнө
Ч.Хүрэлбаатар: Cү.Батболдын Засгийн газар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан 12 цагийн өмнө
Хүн нам даргаар Т.Доржхандыг сонголоо 13 цагийн өмнө
Танилц: Ирэх долоо хоногт байнгын хороо, намын бүлэг, чуулганаар хэлэлцэх асуудлууд 14 цагийн өмнө
-15 градус хүйтэн 17 цагийн өмнө
Удаан интернэтээ одоо соль Өчигдөр
Нийтийн байрууд гэмт хэрэг, зөрчил гарах орчин нөхцөлийг бүрдүүлж байна Өчигдөр
Гадаа агаар ямар байна вэ? Өчигдөр
​ 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн татваргүй экспортлох боллоо Өчигдөр
Барилгад гарсан гал түймрийн тархалтыг зогсоолоо Өчигдөр
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх хуулийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр
Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгтэй боллоо Өчигдөр
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Өчигдөр
Оюутолгойн сонголын өнөөдрийн хуралд С.Баярцогт ирээгүй байна Өчигдөр
Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт оржээ Өчигдөр
Тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ Өчигдөр
Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн байна Өчигдөр
Төрийн далбааг мандуулах ёслолыг амжилттай зохион байгуулсан хүмүүсийг урамшуулав 2025/12/11
Монголбанк: Тэтгэврийн зээлийн үлдэгдэл хугацааг 36 хүртэл сараар нэг удаа сунгав 2025/12/11