Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Монголын ан амьтан судлалын холбоо ОЛОН УЛСЫН ТӨРИЙН ТҮШЭЭ ШАГНАЛ хүртлээ

О.Шүрэнцэцэг
2024/01/20

АНУ-ын Невада мужийн Рено хотод 2025 оны нэгдүгээр сарын 16-нд "Зэрлэг хонины сан"-гаас “Аргаль хонийг хамгаалах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх үзэсгэлэн-2025” арга хэмжээг зохион .

Арга хэмжээний үеэр Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Монголын ан амьтан судлалын холбоог “ОЛОН УЛСЫН ТӨРИЙН ТҮШЭЭ" шагналаар шагналаа. Шагналыг БОУАӨЯ-ны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Уранчимэг, Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ү.Энхтайван, Монголын ан агнуурын холбооны тэргүүн, доктор Р.Самъяа, тус холбооны удирдах зөвлөлийн гишүүд гардан авлаа.

Энэхүү олон улсын нэр хүндтэй шагнал нь Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид, биологичид болон ан амьтны мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаа, манлайллыг өндрөөр үнэлж буйн илэрхийлэл юм.

Шагнал гардуулах үеэр Зэрлэг хонины сангийн тэргүүн "Монгол Улсын байгаль хамгааллын үйл ажиллагаа нь дэлхий дахинд жишиг болж, байгалийн нөөцөө хамгаалах, зэрлэг ан амьтдыг ууланд нутагшуулах ажлыг үр дүнтэй хэрэгжүүлж байгалийн нөөцийн хамтын менежментийг хэрэгжүүлж байгаа нь онцгой ач холбогдолтой юм" гэлээ.

Мөн энэхүү шагналыг Монгол Улсад онцгойлон гардуулж байгаа нь Зэрлэг хонины сангийн үндсэн зорилго болох “Зэрлэг хонийг ууланд авч үлдэх болон нутагшуулах” үйл ажиллагаанд чухал хувь нэмэр оруулж буйг онцлон тэмдэглэлээ.

Аргаль хонь сан нь 1977 онд байгуулагдсан, 47 жилийн түүхтэй олон улсын байгууллага юм. Тус байгууллага нь аргаль хонины хамгаалал, судалгаа, зохистой ашиглалтын чиглэлээр олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 13 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 15 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 17 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18