Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна

O.Аззаяа
2025/12/04

Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Баянзүрх дүүргийн 1, 3 дугаар хороо, Сансарын үйлчилгээний төв орчмын 1.3 га талбайг  тохижуулж, ашиглалтад оруулсан. Тодруулбал, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар авто зам, явган хүний зам, гүүрэн гарц, дугуйн зам, хүүхдийн тоглоомын талбай, амрах болон дасгалын талбай, усан оргилуур, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, бусад тохижилтын ажлуудыг хийсэн юм.

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын төлөөлөгч асан М.Тулгатын санаачилгаар нийслэлийн хөрөнгө оруулалтаар Сансарын туннелт орчмыг тохижуулж, ашиглалтад оруулаад байна. Цаашид нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламжийг үе шаттай шинэчилж, шинээр байгуулна. Бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор энэ жил  3933 нэгж талбар чөлөөлсөн бөгөөд ирэх жилүүдэд ч үргэлжилнэ. Хот энэ жил газар чөлөөлөлтийн сантай болсон. Уг сангийн санхүүжилт ирэх жилээс бэхжээд явна” гэдгийг хэлж байв.

Мөн тэрбээр “Цахилгаан, дулаан хангамжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 30 гаруй жил яригдсан “ДЦС-5” төслийг эхлүүлээд байна. Дэнжийн мянгад 93 МВт хийн дулааны станц, “Хан хилсс” орчимд 112 МВт хийн дулааны станц, Морингийн даваанд баригдах хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төсөл, Амгалангийн дулааны цахилгаан станцын өргөтгөл зэрэг олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад байна. Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлоосоо бууруулах чиглэлээр орон сууцны төслүүд болон хийн халаагуурт шилжүүлэх төслийг хэрэгжүүлж байна. Энэ жил Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн гурван хороонд 2000 гаруй айлын газрыг чөлөөлж, Сэлбэ 20 минутын анхны жишиг хорооллын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Энэ бол 3, 4 дүгээр хорооллоос том орон сууцны төсөл юм. Ирэх жилүүдэд Дэнжийн 1000,  Дамбадаржаа, 5, 6 буудал, Ханын материал,  Цайз 16 орчимд газар чөлөөлөлт хийж, орон сууцны төсөл хэрэгжүүлнэ” гэдгийг онцоллоо.


0
angry
0
care
0
haha
4
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18