Банкны салбарынхны хамгийн том шагнал “Banker”-ийг ХААН Банк 10 дахь удаагаа хүртлээ

O.Аззаяа
2025/12/04

Их Британийн Лондон хотод төвтэй, дэлхийн банк санхүүгийн салбарын хамгийн нэр хүндтэй “The Banker” сэтгүүл 2025 оны “Монгол Улсын шилдэг банк”-аар ХААН Банкийг тодруулан өргөмжиллөө. Энэхүү шагналыг ХААН Банк 10 дахь удаагаа хүртэж буй бөгөөд Лондон хотноо өнгөрсөн лхагва гарагт шагнал гардуулах ёслол болж, ХААН Банкны ТУЗ-ийн дарга Т.Дарьбум, Стратеги хариуцсан дэд захирал Ю.Төрмөнх нар шагналын цомыг гардан авлаа.

100 жилийн түүхтэй, “Financial Times” группийн харьяа “The Banker” сэтгүүл 2000 оноос хойш “Bank of the Year Awards”-ыг зохион байгуулж ирсэн  нь дэлхий нийтээр банкны салбарынхны өрсөлддөг хамгийн том шагналд тооцогддог. Тус шагнал нь дэлхийн 130 орчим орны шилдэг банкуудыг тодруулдгаараа онцлог бөгөөд энэ жилийн үнэлгээнд санхүүгийн үзүүлэлт, стратеги, инноваци, тогтвортой хөгжил, эрсдэлийн удирдлага, комплаенс, дижитал шилжилт зэрэг олон талын шалгуур үзүүлэлтийг харгалзан үзжээ.

Open photo

Үүсэн байгуулагдсан цагаасаа хойш тасралтгүй өсөж хөгжиж ирсэн, “Хамтын өсөлт төгөлдөр” уриатай  ХААН Банк нь санхүүгийн хүчирхэг үзүүлэлтээрээ бусдыгаа манлайлж, цахим шилжилтэд түүчээлж, онлайн зээлийн багц, харилцагчдадаа санал болгож буй олон төрлийн ногоон зээл, инноваци шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний тогтмол сайжруулалт, тогтвортой байдлын бодлогоороо банкны салбарт манлайлж  буйг үнэлэн 2025 оны шилдгийн шилдгээр өргөмжилсөн гэдгийг “The Banker” сэтгүүлийнхэн шагнал гардуулахдаа онцоллоо.

2025 онд ХААН Банкны нийт өөрийн хөрөнгө 22 их наяд төгрөгт хүрч, Монголын банкны салбарыг итгэл төгөлдөр тэргүүлсээр байна. Мөн Монголын хөрөнгийн биржийн нийт арилжааны 30 орчим хувийг дангаараа бүрдүүлж, 2.5 их наяд төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй Монголын хамгийн том хувьцаат компани боллоо. Энэ амжилтын үр дүнд ХААН Банк нь Лондонгийн хөрөнгийн биржийн FTSE Russell индекст багтсан Монголын анхны хувьцаат компани болж, улсынхаа хөрөнгийн зах зээлийн нэр хүндийг олон улсад өсгөхөд хувь нэмрээ орууллаа. Түүнчлэн 2025 онд дотоодын зах зээлд анхны жендэр бондыг амжилттай гаргасан нь тогтвортой санхүүжилт, эмэгтэй бизнес эрхлэгчдэд бодит дэмжлэг болж буй.

Мөн 2025 онд ХААН Банкнаас нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл мэнд, боловсрол, эмэгтэйчүүдийн хөгжил, байгаль орчин, спорт зэрэг чиглэлд томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүллээ. Тухайлбал, “Багийн бага сургууль” төсөл, “Хавдрын эсрэг үндэсний аян”, “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”, “ХААН Банкны ой”, орон даяар 2000 гаруй хүүхдийг хамруулсан “Khan Cup” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн, “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр” зэрэг санаачилгууд аль хэдийнэ бодит үр дүнгээ өгч, олон нийтийн талархлыг хүлээгээд байна.

Олон улсын банк санхүүгийн салбарын хамгийн нэр хүндтэй шагналыг хүртсэн нь ХААН Банкны нийт хамт олон болон бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажилладаг нийт харилцагчдын маань итгэлцлийн үр дүн билээ. Амжилт бүрийг хамтдаа бүтээж ирсэн эрхэм харилцагчид, хувьцаа эзэмшигчид, түншүүд та бүхэндээ баярлалаа.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 10 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 10 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 12 цагийн өмнө
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 13 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна 13 цагийн өмнө
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно Өчигдөр
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" Өчигдөр
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой Өчигдөр
Г.Занданшатар: Би албан тушаалтай зууралдаагүй. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга Өчигдөр
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан "онцгой байдлын" горимд шилжлээ Өчигдөр
Өнөөдөр: Дэлхийн театрын өдөр тохиож байна Өчигдөр
Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр