Монгол улс “азийн гамшгийн бэлэн байдлын төв”-д гишүүнээр элсэнэ

O.Аззаяа
2025/12/03

Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуяг Монгол Улсыг “Азийн гамшгийн бэлэн байдлын төв” олон улсын байгууллагад гишүүнээр элсүүлэх тогтоолын төслийг өргөн барьж, Засгийн газрын хуралдаанаар дэмжлээ.

Улмаар Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсыг “Азийн гамшгийн бэлэн байдлын төв” олон улсын байгууллагад гишүүнээр элсэх хүсэлтийг зохих журмын дагуу уламжлахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт, Монгол Улсыг Азийн гамшгийн бэлэн байдлын төвийг удирдах зөвлөлд төлөөлж ажиллахыг Шадар сайд Х.Ганхуягт даалгалаа.

40 гаруй жилийн түүхтэй тус төвд гишүүнээр элссэнээр Монгол Улсын гамшгийн эрсдэлийг бууруулах болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудлыг бүс нутгийн бодлогод тусгах, энэ чиглэлээр бүс нутгийн шийдвэр гаргах үйл явцад оролцох, техникийн туслалцаа, мэргэжлийн зөвлөгөө, сургалт, төсөл хөтөлбөр, мэдээлэл солилцох платформд хамрагдах, Уур амьсгалын ногоон сангийн болон бусад олон талт хөрөнгө оруулалтыг татах, олон улсын байгууллагуудтай өргөн хүрээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Монгол Улсын газар зүй, цаг уурын онцлог, гамшгийн нөхцөл, авсан сургамж, туршлагыг бүс нутгийн мэдлэг, мэдээллийн санд оруулж, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагааг олон улсад сурталчлан таниулах зэрэг өргөн боломжууд бий болох ач холбогдолтой юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18