Түлш хэрэглэгчдэд битүүмжээ алдсан хуучин зуухтай айлуудын зуухыг шинээр суурилуулж байна

O.Аззаяа
2025/12/03

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс зуух нь битүүмжээ алдаж, угаартах эрсдэл өндөр болсон зорилтот бүлгийн айлуудад шинэ зуух суурилуулж байна. Уг асуудлаар нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд ажиллалаа.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “СХД-ийн 8 дугаар хороонд олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай, өрх толгойлсон зорилтот бүлгийн айл өрх олон байна. Эдгээр айлын хэрэглэж буй хуучин зуухнууд ан цав гарч, битүүмжээ алдан угаартах өндөр эрсдэлтэй болсон тул нийслэлээс зуух шинэчлэх ажлыг үе шаттай хийж байна. Сольж буй шинэ зуух нь бүтэн шаталттай тул утаа бага гаргана. Түлшний цэгүүдийн үйл ажиллагаа жигдэрсэн. Өнөөдрийн байдлаар 425 түлшний цэг ажиллаж, 410 цэг түлшний илүүдэлтэй хонож байна. Иргэдийн санал гомдлын дагуу түлшний цэгүүдийн тоог нэмсэн” гэв.

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн мэргэжилтэн П.Ариунбуян “Айл өрхүүдийн зуух солиулах хүсэлтийн дагуу MNS 5216 стандартын шаардлага хангасан, бүрэн шаталттай нүүдэлчин зуухыг суурилуулж эхэлсэн. Өдөр бүр айлуудад тандалт хийж, стандартын шаардлага хангахгүй зуухыг шинээр сольж байна. Энэхүү зуух нь гурван шатлалтай, утаа шүүгчтэй, түлш түлэхэд 8–10 цаг дулаанаа барьдаг. Жишээлбэл, 8 дугаар хорооны энэхүү айлын хуучин зуухны ширэм нь цоорсон, үнсний ам, галлах хэсэгт гэмтэл гарснаас өөрсдийнх нь хүсэлтээр зуух сольсон” гэлээ.

СХД-ийн 8 дугаар хорооны иргэн Ц.Сэлэнгэмөрөн “Манайх таван хүүхэдтэй. Хуучин зуухны битүүмж алдаад утаа их гардаг байсан учраас угаартах эрсдэлээс сэргийлж Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв рүү зуух солиулах хүсэлт гаргасан. Хүсэлт өгснөөс хойш гурав хоногийн дотор шинэ зуух суурилуулж өгсөнд тун баяртай байна. Мөн түлшний цэгээс долоо хоногийн түлшээ хэвийн авч байна” гэсэн юм.

Энэ үеэр НЗД-ийн орлогч А.Амартүвшин тус айлд угаар мэдрэгчийг тогтмол асаалттай байлгах, зуухаа зөв горимоор галлах, цахилгааны утасны аюулгүй ажиллагааг хангах зэрэг зөвлөмж өглөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18