Ерөнхий сайд Г.Занданшатар Улаанбаатар хотын ус хангамжийн шинээр байгуулах үйл ажиллагаатай танилцлаа

O.Аззаяа
2025/08/09

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Улаанбаатар хотын ус хангамжийн Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагаатай танилцлаа.

Өсөн нэмэгдэж буй хотын усны эрэлт хэрэгцээг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр, урт хугацаанд тогтвортой хангах зорилгоор АНУ-ын МСС-аас хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд Ус хангамжийн Баруун эх үүсвэрийг ирэх 11 сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Энэхүү томоохон бүтээн байгуулалтын хүрээнд Биокомбинат, Шувуун фабрик орчмын газрын доорх усны ордыг түшиглэн шинэ эх үүсвэрүүдийг байгуулж, дэвшилтэт технологи бүхий ус гүн цэвэршүүлэх байгууламжид ундны усны стандартад нийцүүлэн цэвэршүүлж хотын ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх юм. Өөрөөр хэлбэл Ус хангамжийн хоёр шинэ эх үүсвэрийг байгуулах бөгөөд эх үүсвэрээс ус цэвэршүүлэх байгууламж, мөн байгууламжаас хотын төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх ус дамжуулах шугам, хоолойг угсарч суурилуулах зэрэг ажлуудыг төлөвлөгөөт хугацааны дагуу хийж гүйцэтгэж байгаагаа Ерөнхий Сайдад төслийн баг танилцууллаа. Товчхондоо бол УБ хотын иргэдийн цэвэр усны аюулгүй байдлыг бүрэн хангасан хязгаарлагдаж болзошгүй хэрэглээг дэвшилтэт технологи бүхий ус гүн цэвэршүүлэх байгууламжаар дамжуулан хангах явдал юм. Баруун эх үүсвэрийг шинээр байгуулснаар Улаанбаатар хотын ус хангамжийг жилд 50 сая шоо метрээр буюу одоогийн хэмжээнээс ойролцоогоор 65 хувиар нэмэгдүүлж, нийслэл хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгасны дагуу баруун бүсийн дагуул хотууд, шинэ суурьшлын бүсүүдийн хөгжлийг дэмжиж, төвлөрлийг сааруулах таатай нөхцөлийг бий болгоно. Ерөнхий Сайд Г.Занданшатар тус бүтээн байгуулалтын ажилтай танилцаад АНУ-ын МСС ийн санхүүжилтээр хийгдэж байгаа төсөл амжилттай хэрэгжиж байгаа төдийгүй нэмэлт хөрөнгийн эх үүсвэр шаардалгүй хугацаанд хүлээлгэн өгөх гэж байгаа явдалд талархаж байгаа илэрхийллээ. Мөн цаашид тус байгууламжийн үйл ажиллагааг УБ хот , УСУГ бүрэн хариуцаж ажиллахад ямар нэг хүндэр гарахгүй гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18