АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРОО ЭЭЛЖИТ ХУРАЛДААНАА ХИЙЛЭЭ

О.Шүрэнцэцэг
2024/01/08

Өнөөдрийн хуралдаанд Үндэсний хорооны ажлын албаны дарга С.Даваасүрэн, Нарийн бичгийн дарга, БОУАӨЯ-ны Хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийн газрын дарга Г.Энхмөнх болон ажлын албаны төлөөлөл нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл, Хэсэгчилсэн инженерийн хангамж хотын стандарт хариуцсан мэргэжилтэн Ч.Уяа-Эрдэнэ нар оролцоо.

Хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн зарим арга хэмжээний талаар болон хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаараа санал солилцлоо.

Нийслэл хотод 60 гаруй байршилд 174 усан халаагууртай уурын зууханд түүхий нүүрс түлж байна. Эдгээр уурын зуухнуудад шинэ дэвшилтэд технологи ашиглах, хийн түлш рүү шилжүүлэх боломжийг судлах тооцооллыг гаргаж, БОУАӨ-ийн сайд, АББҮХ-ны дарга С.Одонтуяад танилцуулахаар боллоо.

Мөн агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн шинэ технологи, санал санаачилгыг дэмжиж татварын хөнгөлөлт үзүүлэх, зээлийн батлан даалтын сангаас бодлогын хүүгийн зөрүүг олгох зэргээр боломжийг судалж, хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаар Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл мэдээллээ.

Дашрамд дуулгахад, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас Нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төслийг нэн яаралтай боловсруулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан.

Уг хуулийн төсөл нь Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлоос нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах замаар иргэний эрүүл мэндийг хамгаалах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хангахад нийцүүлж тусгай дэглэм бүхий бүс тогтоох болон холбогдох бусад арга хэмжээг тусгай журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой юм.

#Агаарын #бохирдлыг #бууруулах #үндэсний #хороо


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 14 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 18 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18