Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд сангийг шалгуулах хүсэлтийг Ерөнхий сайдад тавилаа

O.Аззаяа
2025/12/02

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг өнөөдөр (2025.12.02) хүлээн авч уулзлаа. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах чиглэлээр манай улсын хууль эрх зүйн орчин сайжирсан хэдий ч бодит амьдрал дээр хэрэгжихгүй байгааг иргэний нийгмийнхэн уулзалтын эхэнд онцоллоо. 

Тухайлбал, хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй 89.000 иргэний 18 хувь нь ажил эрхэлж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалт хэрэгжихгүй байгааг илтгэж байна гэж “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сургалт мэдээллийн төв” ТББ-ын ерөнхийлөгч Н.Энхбаяр хэллээ. 

Аж ахуйн нэгж, байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангаагүй бол Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд санд нөхөн төлбөр төлөх хуультай. Энэ жилийн тухайд уг санд 3.6 тэрбум төгрөг төвлөрчээ. Нөхөн төлбөрийн хэмжээ ажил эрхэлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо хол зөрүүтэй байгаа нь хуулийн хэрэгжилт хангалтгүй, хяналт сул байгаагийн илрэл гэж иргэний нийгмийнхэн үзэж байна. 

Энэ мэтчлэн хуулийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн тулд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг тохируулагч агентлаг болгон өөрчлөх шаардлагатай гэж үзэж байгаагаа Ерөнхий сайдад уламжиллаа. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үндэсний зөвлөлийн гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулдаг байх санал илэрхийллээ. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд санд шалгалт оруулж, зарцуулалтыг нээлттэй болгоно гэж Ерөнхий сайд Г.Занданшатар хэллээ. Мөн маргааш болох (2025.12.03) Засгийн газрын ээлжит хуралдаанаар дээрх саналуудыг танилцуулан хэлэлцүүлэхээр тогтов.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
3
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18