Монголын ихэнх хүүхдүүд англи хэлийг олон жил сурч байгаа ч бодит амьдрал дээр ярих болоход эргэлзэж, өөртөө итгэлгүй байдаг нь нууц биш. Дүрэм мэддэг атлаа хэрэглэж чаддаггүй энэ асуудлын шалтгаан хаана байна вэ? Англи хэлний боловсролд бодит өөрчлөлт хийх боломж үнэхээр бий юу? Энэ асуултад хариулт хайж, English Hero 365 аяныг эхлүүлсэн Study89 агентлагийн байр суурь, шийдлийн талаар бид тус байгууллагын гүйцэтгэх захирал Э.Оюунчимэгтэй ярилцлаа.
English Hero 365 аяныг эхлүүлэх болсон гол шалтгаан юу байсан бэ?
— Англи хэл бол хүүхэд бүрийн ирээдүйг нээх боломжийн хамгийн том түлхүүр. Гэхдээ Монголд хүүхдүүд бодит орчин, хэрэглээ дутуугаас болж суралцахад удаашралтай байдаг. Тиймээс бид англи хэлний боловсролыг зөвхөн анги доторх хичээлээр бус, практик хэрэглээгээр дэмжих цогц аяныг хэрэгжүүлэхээр шийдсэн. Энэ бол нэг удаагийн төсөл биш — тасралтгүй 365 өдөр хэрэгжих хөгжлийн хөтөлбөр юм.
Монгол Улсын Засгийн газрын “Боловсролын жил – 2026” бодлоготой танай аян хэрхэн уялдаж байна вэ?
— Боловсролын жил гэдэг нь зөвхөн шинэ хөтөлбөр оруулах тухай биш, харин боловсролын үр дүнг бодитоор дээшлүүлэх тухай. English Hero 365 аян нь яг энэ зорилготой нийцэж байгаа. Бид төрийн бодлогыг хувийн хэвшлийн санхүүжилт, инновац, олон улсын түншлэлээр баяжуулж, бодит хэрэгжилтийн түвшинд дэмжиж байгаа юм.
Энэ аян хүүхдүүдэд яг ямар бодит боломж, өөрчлөлт авчирна гэж та харж байна?
— Хүүхдүүд англиар ойлгодог, ярьдаг, хэрэглэдэг болох нь хамгийн том өөрчлөлт. Өөртөө итгэх итгэл өснө. Гадаад орчинд суралцаж үзсэн хүүхэд асуудал шийдэх чадвартай, нээлттэй, зоригтой болдог. Энэ бол зөвхөн хэлний биш — хүний хөгжлийн аян.
English Hero 365 аяны хүрээнд хэрэгжих гол үйл ажиллагаануудыг дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч.
Нэгдүгээрт, онлайн сургалт. Анхан шатнаас ахисан түвшин хүртэл тогтмол хичээл орно. Ингэснээр хүүхдүүд сургуулийн хичээлээс гадуур өдөр тутамдаа англи хэлтэй байнга харьцаж хэвшинэ.
Хоёрдугаарт, Филиппинд суралцах хөтөлбөр. Энэ бол бидний хамгийн хүчтэй тал. Хүүхдүүд амьд англи хэлний орчинд орж, зайлшгүй хэрэглээтэй харилцааны англи хэлээ богино хугацаанд маш хурдтай өсгөдөг. Мөн гадаадад сураад ирсэн хүүхдүүдээ бид peer teaching системээр бусад хүүхдэд англи хэл заалгаж дадлагажуулуулна. Зааж байгаа хүүхэд ч, сурч байгаа хүүхэд ч хоёуланд нь их өгөөжтэй.
Гуравдугаарт, уралдаан, төсөл, челленжүүд. Хүүхдүүд англи хэлийг зөвхөн хичээл дээр биш, өдөр тутмын хэрэглээ болгож сурна. Видео контент хийх, project дээр ажиллах, ярианы уралдаануудад оролцох гээд хүүхдүүд англи хэлийг бодит амьдралдаа хэрэглэж сурдаг.
Үүн дээр нэмээд, бид тодорхой нэмэлт хөтөлбөрүүдийг бий болгоно.
Долоо хоног бүрийн Speaking Lab
Peer teaching буюу сурагч-сурагчийн англи хэл заах систем
Контент бүтээх хөтөлбөр
Career Talk буюу мэргэжлийн чиг баримжааны уулзалтууд
Англи хэлээр сайн дурын багшлах боломж
Мөн үүн дээр нэмж хэлэхэд, бид англи хэлний багш нарыг чадавхижуулах тусгай хөтөлбөрүүдийг дотооддоо болон гадаадад зохион байгуулахаар зорьж байгаа. Яагаад гэвэл хүүхдийн хөгжил зөвхөн сурагчдаар хязгаарлагдахгүй — багш нарын мэргэжлийн өсөлт, арга зүйн шинэчлэл нь энэ аяны үр дүнг улам бат бөх болгож өгнө.
Товчхондоо, English Hero 365 бол зүгээр нэг сургалт биш. Хүүхэд, багш, гэр бүл гурвыг хамтад нь хөгжүүлдэг 365 өдрийн бодит экосистем.
Өмнөх жилүүдэд Study89-аар явсан хүүхдүүдийн үр дүн энэ аяныг бий болгоход хэрхэн нөлөөлсөн бэ?
— Бид олон зуун хүүхдийн бодит өөрчлөлтийг харсан. Дүрэм сурсан хүүхэд бус, англиар ярьж сурсан хүүхдүүд ирдэг. Өөртөө итгэлтэй, бие даасан байдалтай болдог. Энэ бүхэн биднийг улам том аян зохион байгуулах хэрэгтэй гэдгийг ойлгуулсан. Энэ аян бол тэр амжилтуудын үргэлжлэл.
Study89-ийн зохион байгуулалт, хяналт, мэдээлэл дамжуулалт юугаараа бусдаас ялгардаг гэж та үздэг вэ?
— Манай системийн гол онцлог нь ил тод байдал. Эцэг эхчүүд хүүхдийн өдөр тутмын мэдээллээ шууд авдаг, асуудал гарвал секундээр хариулт өгдөг, багш бүрийн тайлан тодорхой. Бид хүүхдүүдийн аюулгүй байдал, ахицын хяналтыг хамгийн өндөр түвшинд барьдаг. Энэ бол манай ялгарал.
Аяны хүрээнд хүүхдүүдийн ахицыг хэрхэн хэмжих вэ?
Аяны хүрээнд хүүхдүүдийн ахицыг олон үзүүлэлтэд тулгуурласан шаталсан үнэлгээний системээр хэмжинэ. Үүнд эхний түвшин тогтоох үнэлгээ, сар тутмын ахицын тайлан, аяны төгсгөлийн эцсийн шалгалт багтана. Мөн ярилцлагын бичлэг, багшийн мэргэжлийн дүгнэлт, гэр бүлийн ажиглалт зэрэг нэмэлт чанарын үзүүлэлтүүдийг нэгтгэн хүүхдийн хөгжлийн бодит ахицыг цогцоор нь тодорхойлно.
Орчин цагийн Монгол хүүхдүүдийн англи хэл сурах хамгийн том бэрхшээл юу вэ?
— Хэрэглээний орчин байхгүй. Бид зөвхөн дүрэм цээжилдэг хэв маягаар олон жил явсан. Хүүхэд практик орчинд ороогүй цагт англи хэл нь амьд хэл болдоггүй. English Hero 365 аян энэ асуудлыг бодитоор шийдэхээр зорьж байна.
“English Hero 365 аянд эцэг эхчүүдийн оролцоо яагаад ийм чухал гэж үздэг вэ?”
Study89 бол энэ салбарт 10 жил тасралтгүй ажиллаж, олон хүүхдийн бодит өөрчлөлтийг нүдээрээ харсан байгууллага. Өнөөдөр эцэг эхчүүдэд олон сонголт бий, хэн ч өөрийн хүссэн байгууллагыг сонгож болно. Гэхдээ English Hero 365 аянд нэгдсэн нэг эцэг эхийн шийдвэр зөвхөн өөрийн хүүхдэд бус, дараагийн олон хүүхдэд англи хэл анхлан сурах боломжийг нээж байна гэсэн үг. Энэ аян бол хамтдаа өргөждөг, хамтдаа утга учиртай болох аян. Эцэг эх бүрийн оролцоо энэ хөдөлгөөнийг томруулж, Монголын хүүхдүүдийн англи хэлний боловсролыг илүү хүртээмжтэй болгох хүч.
English Hero 365 аянд нэгдэх, дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Утас: 9119-9838
Viber / WhatsApp /
Telegram: 9119-9838
Вэб сайт: www.study89.mn
И-мэйл: [email protected]
Facebook / Instagram: Study89
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна