2 тэрбум төгрөгийг улсын орлого болгожээ

O.Аззаяа
2025/12/02

Гар утасны Pokerrr 2 аппликейшн ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн, шалгаж хэргийг өнгөрсөн 7 хоногт шүүхээр шийдүүлсэн байна.

Дээрх гэмт хэргийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хүннү 2222, Japan town хотхонуудад тус бүр байр түрээслэн үйлдэж байсныг газар дээр нь илрүүлэн, цагдаагийн байгууллагаас дайчлан баривчилсан.

Энэхүү гэмт хэргийн гол зохион байгуулагч гэх иргэн Г-д 3 жил 4 сарын хорих ял оноож, 2,1 тэрбум төгрөгийг хурааж улсын орлого болгох, бусад хэргийн холбогдогчид 1,6-2,6 жил хорих ял оноож, 7,0-60,0 төгрөгийг улсын орлого болгох шийдвэр гаргасан байна. Эрүүгийн хуульд зааснаар хууль бус орлогоор худалдан авсан Прадо-150 маркийн автомашин, мөрийтэй тоглоом зохион байгуулахад ашиглаж байсан компьютерууд, 10 ширхэг гар утас зэргийг улсын орлого болгохоор болсон байна.

Гэмт хэргийн улмаас олсон хууль бус орлогоор өндөр үнэлгээ бүхий орон сууц, автомашин зэргийг худалдан авч мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн болох нь мөн тогтоогдож ийнхүү хуульд заасан хариуцлага хүлээлгэжээ.

Мөрийтэй тоглоом болон төлбөрт тааврын үйл ажиллагаатай холбоотой хуулийн шинэ заалт, өөрчлөлтийн хэрэгжилт энэ оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж буй тул гэмт үйлдлээс татгалзахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.



1
angry
0
care
1
haha
4
liked
0
love
3
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18