Их дуулгад монголын 16 жүдоч барилдана

O.Аззаяа
2025/12/02

Япон улсын нийслэл Токио хотод жүдо бөхийн их дуулга арванхоёрдугаар сарын 6-7-ны өдрүүдэд болно. Тэмцээнд одоогийн байдлаар 43 орны нийт 324 (эрэгтэй 186, эмэгтэй 138) тамирчин өрсөлдөхөө мэдүүлсэн бол манай улсаас 16 жүдоч зодоглоно. Энэ оны отгон их дуулгын эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Сүхбат, К.Ёолк, 66 кг-д Б.Эрхэмбаяр, 73 кг-д Л.Анхзаяа, О.Уранбаяр, 81 кг-д Н.Жангарай, 90 кг-д Ц.Дагвадорж, +100 кг-д Б.Гончигсүрэн, О.Цэцэнцэнгэл нар оролцох бол эмэгтэйчүүийн 48 кг-ын жинд Ж.Анударь, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, 57 кг-д Л.Сосорбарам, Т.Ариунзаяа, 63 кг-д гавьяат тамирчин Л.Энхрийлэн, Х.Ариунтунгалаг, 78 кг-д О.Хүслэн нар эх орноо төлөөлөн өрсөлдөнө. Токиогийн татамигаас анхлан медаль хүртсэн монгол жүдоч нь Ардын багш, гавьяат тамирчин Д.Баттулга 60 кг-ын жинд мөнгөн  медаль (1990 оны нэршил нь Кана кап) хүртсэн бол отгон медальтан нь өсвөрийн дэлхийн аварга Т.Ариунзаяа 57 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн юм.  2025 онд Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид өнөөдрийн байдлаар ДАШТ, Азийн АШТ, Их дуулга, гранпри тэмцээнээс 10 алт, долоон мөнгө, 21 хүрэл медаль хүртээд байна. 


0
angry
2
care
0
haha
0
liked
1
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18