Хамтын ажиллагааг үргэлжлүүлэх зөвлөлдөх уулзалт боллоо

O.Аззаяа
2025/11/18

АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй Энхтайвны корпус нь 1991 оноос Монгол улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн бол Төв аймагт 1994 оноос сайн дурын ажилтан ажиллуулж эхэлжээ.

Тогтвортой хөгжлийн зорилтыг хангах, өөрчлөлтийг бий болгох,
хүүхэд, залууст хэл, соёлын насан туршийн боловсрол олгох, хөгжлийг дэмжлэх чиглэлээр 1994-2020 оны хооронд 52 сайн дурын ажилтан Төв аймагт ажилласан байна. Дэлхийн нийтийг хамарсан цар тахлын улмаас бидний хамтын ажиллагаа түр зогсоод байсан юм.

Тэгвэл өнөөдөр Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, Энхтайвны корпусын Хөтөлбөр, сургалт хариуцсан захирал Ким Чернек нараар ахлуулсан хоёр талын төлөөлөл уулзаж, 2026 оноос хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр зөвлөлдлөө.

Ирэх онд Сайн дурын ажилтан бэлтгэх 3 сарын хөтөлбөрийг Зуунмод хотод зохион байгуулахад дэмжлэг үзүүлж ажиллахаа аймгийн Засаг дарга илэрхийлж, цаашлаад 2 жилийн хөтөлбөрийг Ерөнхий боловсролын сургуулиуд болон бусад хөгжлийн төвөөр дамжуулан хэрэгжүүлэх саналыг солилцов.
Үргэлжлүүлээд Энх тайвны корпусын төлөөлөл Боловсролын газар, Зуунмод сумын ЗДТГ, багийн Засаг дарга, ЕБС-ийн захирлуудтай уулзах юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18