П.Наранбаяр: Ирэх долоо хоногт нийслэлийн зургаан дүүргийн 1-5 дугаар ангийн хичээл цахимд шилжинэ

O.Аззаяа
2025/11/27

Боловсролын сайд П.Наранбаяр Томуу, томуу төст өвчний тархалтын нөхцөл байдалтай холбогдуулан сурагчдын амралтын хугацааг наашлуулах асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрээр "Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу томуу, томуу төст өвчний тархалтын нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр бид хамгийн их дэгдэлт гарч байгаа бага болон дунд ангийн сурагчдын хүрээнд хичээлийг цахим хэлбэрт шилжүүлэх шийдвэр гаргаж байна.

Ирэх долоо хоногийн Даваа гарагаас эхлээд  1-5 дугаар анги цахим хичээлд шилжинэ. Арванхоёрдугаар сарын 15-наас амралт эхэлнэ.

Харин 6-9 дүгээр анги дараагийн долоо хоногоос нь цахимд шилжинэ.

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд хэвийн хичээллэнэ. Учир нь цэцэрлэгүүдийг шууд хаавал эцэг эхчүүд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болно.

Энэ шийдвэр нь Монгол Улс даяар хэрэгжихгүй, зөвхөн нийслэлийн хамгийн өндөр тархалттай байгаа төвийн зургаан дүүргийн хэмжээнд, алаг цоог дэгдэлттэй газруудад чиглэж байна" гэв.




27
angry
0
care
5
haha
11
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18