16 настнууд иргэний андгай өргөлөө

O.Аззаяа
2025/11/26

“Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол” боллоо. Уг ёслолыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил 63137 хүүхэд 16 нас хүрч байна. Тэдний төлөөлөл болсон 850 хүүхэд Төрийн ордонд иргэний андгай өргөлөө.

Ерөнхий сайд Г.Занданшатар иргэний андгай өргөх ёслолд оролцож, 16 настнуудад баяр хүргэж, үг хэллээ. Тэрбээр “1924 оны түүхт энэ өдөр Монгол Улс эрх чөлөө, тусгаар тогтнол, шударга ёсны замыг сонгож, хувь заяагаа өөрөө тодорхойлсон түүхэн шийдвэр гарган Бүгд Найрамдах Улсаа тунхагласан. Мөн Анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ түүхэн сонголтыг үргэлжлүүлэх шинэ зууны эзэд нь та бүхэн юм” гэв.

Г.Занданшатар: Монгол Улсын иргэн болно гэдэг нь зөвхөн иргэний үнэмлэх авах тухай бус. Монгол гэдэг нэрийг зүрхэндээ тээж явах андгай, амлалт юм. Та бүхэн бол Монголын шинэ итгэл юм.

“Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ыг 23 дахь жилдээ зохион байгууллаа. Энэхүү ёслолыг улсын хэмжээнд 16 насанд хүрч, иргэний үнэмлэхээ гардан авч буй залууст эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулдаг юм.


0
angry
0
care
0
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18