NURA төвийн дарга Б.Золбоо: Эрт илрүүлэлгийг шим тэжээл, амьдралын хэв маятай уялдуулж илүү цогц үйлчилгээ үзүүлнэ

O.Аззаяа
2025/11/25

Nura эрт илрүүлгийн төв урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээг Монгол Улсад шинэ түвшинд хүргэх зорилгоор АНУ-д төвтэй эрүүл мэндийн Mederva Health компанитай хамтран ажиллахаар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Хамтын ажиллагааны талаар Nurа эрт илрүүлгийн төвийн дарга Б. Золбоотой хамтын ажиллагааны зорилго, ач холбогдлын талаар ярилцлаа. Тэрбээр хамтын ажиллагааг эрүүл мэндийн инноваци, хувь хүнд суурилсан урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээг Монгол Улсад хөгжүүлэх чухал алхам гэдгийг онцолсон юм.

– Энэхүү хамтын ажиллагааны үндсэн зорилго юу вэ?

  • Эрт илрүүлэг бол аливаа өвчин эмгэг үүсэхээс өмнө, нэгэнт үүссэн тохиолдолд хүндрээгүй үед нь илрүүлэх, улмаар өртөг зардал хэмнэдэг эрүүл мэндийн чухал дадал, хэвшил юм. Mederva Health нь хувь хүнд тохирсон шим тэжээл болон амьдралын хэв маягт суурилсан хоол тэжээлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Бид эрт илрүүлэлгийн үр дүнг шим тэжээл, амьдралын хэв маягийн нарийн үнэлгээтэй уялдуулах замаар үйлчлүүлэгчид илүү цогц, үр дүнтэй үйлчилгээ үзүүлэхийг зорьж байна. Mederva Health-ийн хувь хүнд тохирсон аргачлал нь бидний үйлчилгээний үр дүнг дэмжиж, маш сайн нийцнэ гэж үзэж байна. 

– Хувь хүний биеийн онцлогт тохирсон шим тэжээлийн хөтбөлрийг эрт илрүүлэгтэй хослуулснаар гарах бодит үр дүн ямар байх вэ?

  • Урьдчилан сэргийлэх үзлэгээр эрсдэл илэрсэн иргэд илүү нарийвчилсан шинжилгээнд хамрагдах боломжтой болно. Энэ нь өвчний эхэн үед амьдралын хэв маяг, хооллолтын өөрчлөлтөөр эрсдэлийг бууруулах, урт хугацаанд өвчнөөс сэргийлэх энгийн хэр нь үр дүнтэй боломж юм. Тухайн хувь хүний онцлогт тохирсон үйлчилгээ үзүүлэх чиглэлд онцгой анхаарна. Nura төвд эрт илрүүлэгт орсон үйлчлүүлэгчийн үзлэгийн дүгнэлтэнд үндэслэн, эрүүл амьдралын хэв маягийн зөвлөгөө, хувь хүнд тохирсон шим тэжээлийн хөтөлбөрийг санал болгох замаар эрт илрүүлэгт орсноор тухайн хүнд илэрсэн өвчин үүсгэх эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, чиглэлээр хамтран ажиллах юм.
  •  – Хоёр байгууллага хэрхэн уялдаж ажиллах талаар тодруулж өгнө үү?
  • Бид мэдээллийн урсгалыг сайжруулж, үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн үзүүлэлтийг өндөр стандартаар дамжуулах чиглэлээр хамтран ажиллана.  Мөн эмч хоол зүйч, шим тэжээлийн зөвлөх хамтарсан сургалт зохион байгуулах, харилцан туршлага солилцох зэрэг мэргэжлийн хамтарсан үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж ажиллана. 

– Урт хугацаанд гарах эерэг өөрчлөлтүүд, зорилгуудаасаа хуваалцана уу?

  • Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх зөв дадалтай болоход хувь нэмрээ оруулах, эрүүл монгол хүний дундаж наслалтыг нэмэгдүүлэх нь бидний нэг зорилго. Эрт илрүүлгийг хувь хүнд суурилсан хоол тэжээлийн менежменттэй хослуулсанаар энэ том зорилгод хүрэх нэг чухал бодит үйл ажиллагаа болно гэж үзэж байна.




0
angry
1
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18