МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал бүлэгтээ Монголбанкны ерөнхийлөгчид С.Наранцогтыг нэр дэвшүүлж байгаагаа намын бүлгийн өнөөдрийн хуралд танилцууллаа. Монголбанкны ерөнхийлөгчөөр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогтыг томилох саналыг дэмжжээ. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа учир шинэ ерөнхийлөгчийг томилох шаардлага үүссэн байна.
С.Наранцогт нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2022 оны арваннэгдүгээр сард “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна