"Улс төрийн намын ил тод байдал" зөвлөгөөн болж байна

O.Аззаяа
2025/11/24

Сонгуулийн ерөнхий хороо, Нээлттэй нийгэм форум хамтран Швецарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгээр “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөнийг өнөөдөр (2025.11.24) зохион байгуулж байна.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Улс төрийн намын ил тод байдал гэдэг ерөнхий нэр дотор маш олон агуулга, процесс багтдаг. Үйл ажиллагаа, санхүүжилтээ ил тод байлгаж, дотоод ардчиллаа бэхжүүлэн улсын хэмжээнд нэгдсэн бодлого дэвшүүлэн ажиллахад улс төрийн намын анхан, дунд шатны нэгж, орон нутаг дахь гишүүдийн оролцоо маш чухал. Тийм ч учраас энэ удаагийн зөвлөгөөний 130 гаруй төлөөлөгчийн талаас илүү нь орон нутгаас хүрэлцэн ирсэн, намын санхүүгийн мэргэжилтнүүд юм” гэж тодотголоо. Улмаар “Улс төрийн намын тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дүрэм, журмыг Сонгуулийн ерөнхий хороо батлан улс төрийн намуудад дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллаж байна. Намын үйл ажиллагаа болон санхүүжилтийн ил тод байдлыг хангах, олон нийтийн хяналтад оруулах үйл явцыг цахимжуулах зорилго тавьж, Нээлттэй засгийн түншлэлийн сорилтод Монгол Улс Ази тивээс анх удаа нэгдэн олон улсад амлалт өгсөн. Олон улсын өмнө хүлээсэн амлалтаа хэрэгжүүлэхэд Та бүхний санал чухал үүрэгтэй” гэж онцлов.

Хуулийг хэрэгжүүлэхэд түүний үзэл баримтлалыг зөв ойлгож, үйл ажиллагаандаа баримтлах зарчмыг тодорхойлох нь чухал бөгөөд Улс төрийн намын тухай хуулийг хэрэгжүүлэхэд улс төрийн намуудтай хамтран ажиллах, зөвлөх, дэмжих бодлогыг баримтлан ажиллаж байгааг Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ мэдээллийнхээ эхэнд онцлоод хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа танилцууллаа. Хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Сонгуулийн ерөнхий хороо Улс төрийн намын мэдээлэл, арга зүйн газар болон Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газар байгуулан ажиллаж байгаа. Улс төрийн намын ил тод, нээлттэй байдлыг хангаж санхүүжилтийг олон нийтийн хяналтад оруулахын тулд цахим систем хөгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд системийн ажлын даалгавар боловсруулахаас эхлээд систем хөгжүүлэхэд хэрэглэгч болох нам, төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын саналыг тусгахыг зорьж байгаа. Тухайлбал, улс төрийн намын санхүүжилтийн цахим системийн ажлын даалгавар боловсруулахад намын санхүүгийн мэргэжилтнүүд болон удирдах албан тушаалтнуудын дунд цөөнгүй хэлэлцүүлэг зохион байгуулж саналыг тусгасан. Намын үйл ажиллагаа, санхүүгийн ил тод байдлыг хангах нь зөвхөн цахим хуудаст мэдээлэл оруулснаар бүрэн хэрэгжихгүй бөгөөд уг мэдээллийг иргэд нээлттэй танилцах боломжийг бүрдүүлэх, нээлттэй эх сурвалж болгон хөгжүүлэх нь ил тод байдлыг хангахад чухал ач холбогдолтойг онцлоод энэ удаад ч орон нутагт ажиллаж байгаа санхүүгийн мэргэжилтнүүдийн саналыг авах зөвлөгөөн зохион байгуулж байгааг тэрбээр тодотгосон юм. Намын санхүүжилтийн ил тод байдлыг зөвхөн тайлангаар бус дүрслэл, ангилал зэрэг хэрэглэгчид ямар төрлийн мэдээлэл авах хүсэлтэй байгаа түүнд тохирсон үзүүлэлтүүдийг бэлтгэх шаардлагын дагуу систем хөгжүүлэхээр иргэний нийгмийн байгууллагуудын саналыг тусгаж байгаа аж.

Цаашид намын ил тод нээлттэй байдлыг хэмждэг тоон үзүүлэлтийг хөндлөнгийн байгууллагаар хийлгэх зорилготой байгааг тэрбээр танилцуулав.

МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн дэд профессор, улс төр судлалын доктор Э.Гэрэлт-Од “Улс төрийн намын эрх зүйн орчны өөрчлөлт, шинэчлэлт, тулгарч буй сорилтууд” илтгэлдээ намын эрх зүйн өөрчлөлтийн талаар харьцуулсан мэдээлэл өглөө. Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр улс төрийн намыг бодлогын, ил тод, ардчилсан байх тухай заалт орж, улс төрийн намуудын санаачилга, манлайллаар Улс төрийн намын тухай хууль (Шинэчилсэн найруулга) батлагдсан. Хуулийн үзэл баримтлалыг эвдэхгүйгээр хэрэгжүүлэх, парламентын ардчиллыг хөгжүүлэхэд улс төрийн намуудын оролцоо чухал. Хуулийн үзэл баримтлалд нийцүүлж намын дүрэм, журмаа шинэчлэх, дотоод ардчиллаа хангах сорилт тулгарч байгааг тэрбээр онцолсон юм. Түүнчлэн ёс зүйн буюу бичигдээгүй хэм хэмжээ, хандлага болох дотоод соёл, гишүүдийн хандлагыг өөрчилж, хууль хэрэгжүүлэх хүсэл зоригтой байхын чухлыг тэрбээр тодотголоо.

Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер, улс төр судлаач Д.Энхцэцэг улс төрийн намын санхүүжилтын сайн туршлагыг Канад, Латви, Англи улсын жишээгээр харьцуулан мэдээллэв.

Улс төрийн намын санхүүжилтийн системийн зохистой тогтолцоог хэрэгжүүлснээр авлига буурах, иргэдийн итгэл нэмэгдэх, өрсөлдөөн тэнцвэртэй болох, оролцоо нэмэгдэх, чинээлэг хандивлагчийн нөлөөг хязгаарлах, шударга сонгууль болох ач холбогдолтойг гадаад улсуудын жишээгээр илтгэлээрээ танилцууллаа.

“Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн үдээс хойш “Улс төрийн намын ил тод байдал ба эрх зүйн орчны өнөөгийн байдал”, “Улс төрийн намын үйл ажиллагааны ил тод байдалд цахим систем нэвтрүүлэх боломж, цахим шилжилтийн үр нөлөө, олон улсын туршлага”, “Улс төрийн намын санхүүжилт, санхүүгийн тайлагнал” салбар хэлэлцүүлгээр үргэлжилж байна.

Зөвлөгөөнд Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа төрийн байгууллага, улс төрийн намын орон нутаг дахь гишүүд, санхүүгийн мэргэжилтнүүдийн төлөөлөл, иргэний нийгмийн байгууллага, судлаач, эрдэмтдийн төлөөлөл оролцож байгаа юм.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол-Болгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэлээ 4 цагийн өмнө
ӨМӨЗО-нд цахимаар үнээ маллаж, хянадаг болжээ 4 цагийн өмнө
"Ханын материал орон сууцжуулах" төслийн газар чөлөөлөлтийн явц 98 хувьтай үргэлжилж байна 4 цагийн өмнө
Өнөөдөр Нийслэлд -10 градус хүйтэрч үдээс хойш цас орно 5 цагийн өмнө
Скай-ресорт руу өдөр бүр автобус үйлчилнэ 22 цагийн өмнө
Улаанбурханы нөхцөл байдлын мэдээ 23 цагийн өмнө
Нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа Өчигдөр
Ирэх долоо хоногт бага ангийг танхимаар дунд анги цахимаар орно Өчигдөр
Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг Өчигдөр
Н.Учрал: 18 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо Өчигдөр
Итали улстай аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа Өчигдөр
Р.Булгамаа: Амьдрал зохиож үзээгүй шүүгчид гэр бүл, хүүхдийн хувь заяаг дэнслэх нь юу л бол Өчигдөр
Хар өнгийн автомашин хүн мөргөөд зугтаажээ Өчигдөр
Зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 4 хувьд нэн их, 17 хувьд их эрсдэлтэй гарчээ Өчигдөр
Монгол, Итали улстай боловсрол, соёлын салбарт хамтран ажиллана Өчигдөр
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд энэ онд 3933 нэгж талбай чөлөөлжээ Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч Пап Францисын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Хөвсгөл нуур, туул, орхон голд мөс цөмөрсөн дуудлага бүртгэгдсэн байна Өчигдөр