Энэ оны 10 сард хүний амь насыг хохироосон нийт 151 хэрэг шалгажээ

O.Аззаяа
2025/11/24

Цагдаагийн байгууллагаас энэ оны эхни 10 сарын байдлаар 99.430 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, өнгөрсөн долоо хоногт (2025 оны 11 дүгээр сарын 17-оос 11 дүгээр сарын 20-ны өдрүүдэд) 703 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.Үүнээс:

Хүний амьд явах эрхийн эсрэг 8, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 263, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 23, Өмчлөх эрхийн эсрэг 251, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 12, Хүрээлэн байгаа орчны эсрэг 21, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 99, бусад 26 хэрэг байна.

Зөрчлийн шинжтэй 151,003 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 151,024 зөрчлийг шийдвэрлэсэн байна.

Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 149,888 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 1136 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Үүнээс:

Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 1,813, Танхайрах 273, Хүний биед халдах 311, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 314, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 146,421, бусад 1,892 зөрчил байна.

Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 74 иргэнд 20.900.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 265 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Шалгаж шийлвэрлэсэн онцлог хэргийн талаарх:

Өнгөрсөн долоо хоногт цагдаагийн байгууллагаас Баянхонгор, Хэнтий, Өмнөговь, Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт тус тус бусдын амь насыг зэвсгийн чанартай зүйл (хутга) ашиглан хохироосон 4 үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж, холбогдогч нарт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн.

Энэ оны эхний 10 сарын байдлаар цагдаагийн байгууллагаас хүний амь насыг хохироосон нийт 151 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18