Тав хоногийн цалинтай чөлөөг хэнд хамаарах вэ?

O.Аззаяа
2025/11/24

Засгийн газрын 2025 оны аравдугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 147 тоот тогтоол гаргасан. Энэ тогтоолоор, томуу, томуу төст өвчний идэвхжилийн үед хүүхэд нь өвдсөн эцэг эх, асран хамгаалагчдад 5 хоногийн цалинтай чөлөө олгохоор болсон юм.

Томуу, томуу төст өвчний тархалт 2025 оны 11 дүгээр сарын 21-ны байдлаар улсын хэмжээнд алаг цоог дэгдэлтийн түвшинд байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.

Вирус судлалын тандалтаар, Амьсгалын замын синцитиаль вирус, A (H3N2) вирус орчилд орж, идэвхжил нэмэгдэж байгааг мөн мэдээлж буй. Томуугаар өвчлөгсдийн 81.3%-ийг 15 хүртэлх насныхан, үүний дотор 46.6%-ийг нь 5 хүртэлх насныхан эзэлж байна.

Мөн томуу, томуу төст өвчний үүсгэгчийн 60.5 хувийг A(H3N2) эзэлж байгаа бөгөөд А(H3N2) вирусийн бүрэн геномийн дараалал тогтоох шинжилгээгээр subclade K дэд хэв шинж тодорхойлогдож байгаа нь хүүхдэд илүү өвчлөл үүсгэх эрсдэлтэй байгааг анхааруулж буй юм. Тэр дундаа 0-5 насны хүүхдүүдэд амьсгалын замын цочмог халдвар үүсгэдэг. Энэ халдварын улмаас хүүхдүүд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зэрэг шаардлага тулгарч байгаа. Тиймээс 0-5 насны хүүхдийн хүндрэлээс сэргийлэхийн тулд Засгийн газраас 147 тоот тогтоол гаргажээ.

Энэ тогтоолоор, 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2026 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 6 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсхүл гэрээр асарч байгаа, ажил хөдөлмөр эрхэлж байгаа эх, эцэг, асран хамгаалагчийн аль нэгэнд ажлын тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгохыг төсвийн байгууллагын дарга, захирал нарт даалгасан юм. 

Тогтоол төрийн албан хаагчдад хамаарах бөгөөд хувийн хэвшлийн байгууллагуудын ажил олгогч нарт мөн дээрх санаачилгад нэгдэхийг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн уриалж байв. 

Тав хоногийн цалинтай чөлөө нь эмнэлгийн магадлангийн актаас ялгаатай. Өөрөөр хэлбэл, хүүхдээ асарсан 5 хоногт цалинг бүтэн олгохоор Засгийн газрын тогтоолд тусгажээ.

Тав хоногийн цалинтай чөлөөг хэнд олгох вэ?

  • Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 0-6  насны хүүхэдтэй
  • Өвдсөн хүүхэд нь зайлшгүй эцэг, эх асран хамгаалагчийн хяналтад байх шаардлагатай
  • Томуу, томуу төст өвчний улмаас хүүхэд өндөр халуурсан, халуураад удсан, халуурч байгаа, хүндрэх эрсдэлтэй,
  • Хүүхдийг өрх, сум дүүргийн эрүүл мэндийн байгууллагын эмчийн үзлэгт хамруулсан байх

Чөлөөний хуудсыг даатгуулагчийн эмнэлгийн хуудасны журмаар олгох юм байна. Холбогдох чиглэл, заавар, журмыг өрх, сум, дүүргийн төвүүдэд хүргүүлжээ.


2
angry
0
care
0
haha
5
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18