“Суррон” унаж замын хөдөлгөөнд оролцсон 32 хүүхэд осолд өртжээ

O.Аззаяа
Өчигдөр

Тээврийн прокурорын газраас 2025 оны 11 дүгээр сарын 01-ний байдлаар хүүхэд “Суррон” унаж зам тээврийн хөдөлгөөнд оролцсон ослыг судалж үзэхэд 48 ослын улмаас 32 хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад осолд өртсөн хүүхдийн тоо 12 хувиар өсжээ. 

Ослын улмаас 21 хүүхдэд хөнгөн, 7 хүүхдэд хүндэвтэр, 4 хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна. Осолд өртсөн хүүхдийг насны байдлаар нь авч үзвэл 16 нь 17 настай, 7 нь 16 настай, 5 нь 15 настай, 4 нь 15-аас доош насныхан байх бөгөөд 25 нь эрэгтэй, 7 нь эмэгтэй хүүхэд байна.

Нийслэлийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/1453 тоот захирамжаар Улаанбаатар хотод 2025 оны 10 дугаар  сарын 20-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд “Хоёр дугуйт” унасан иргэдийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар зохицуулалт хийсэн боловч иргэд замын хөдөлгөөнд мотоцикл, суррон унаж оролцох тохиолдол гарсаар байна.

Тээврийн прокурорын газраас Тээврийн цагдаагийн албатай хамтран иргэд, олон нийтийн Замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах, замын хөдөлгөөний соёлыг төлөвшүүлэх чиглэлээр урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол хийж, олон нийтэд хүргэн ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 36 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18