Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 40 дүгээр хороо гал гарч байна гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 14:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ийн 3 өөрөө байрны гал тогооны хэсэгт аяга таваг угаагч шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс нийт 53 хүн /том хүн 31, хүүхэд 22/-ийг аюулгүй газарт гаргасан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна