О.Номинчимэг: Гүтгэлийн ард улс төр, бизнесийн ашиг сонирхол байна

Б.Нямсүрэн
2025/11/19

УИХ-ын гишүүн О.Номинчимэг "Улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлэг маань түр хугацаагаар хойшилсон ч удахгүй хэлэлцүүлэгт оруулахаар бэлтгэж байна. Харин энэ хооронд ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа талуудаас миний тухай Тамхины хяналтын тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор “нүүрсчин”, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд 500 сая төгрөг тараасан мөн гэр бүлтэй маань холбоотой үндэслэлгүй ээлжит гүтгэлгүүд гарсаар байна. Эдгээр мэдээллийг эрс няцааж байна. Хагас тэрбум төгрөг хэвлэл мэдээлэлд тараах шаардлага, боломж, шалтгаан огтхон ч байхгүй. Эсрэгээрээ, бидний ажилд үнэтэй дэмжлэг үзүүлж, үр хүүхдүүдийнхээ эрүүл орчин, нийгмийн сайн сайхны төлөө дуугарч байгаа хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдэдээ баярлалаа. Гүтгэлэг бүрийн ард тодорхой улс төр, бизнесийн ашиг сонирхол нуугдаж байгааг олон нийт улам илүү ойлгож байгаа гэдэгт итгэлтэй байна. Нийгмийн эрүүл мэндийн бодлогоос давсан ямар ч ашиг сонирхол байж болохгүй гэдэг зарчмынхаа төлөө бид тууштай зогсоно. Гүтгэлэг гаргаж байгаа талуудад хандаж хэлэхэд энэ хуулийн ач холбогдлыг та бүхэн мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тиймээс ийм явуургүй аргаа болиод эрх зүйн шинэ орчиндоо хэрхэн үр дүнтэй ажиллах талаасаа бодлого бодсон нь та бүхэнд илүү хэрэгтэй болов уу" гэв. 





0
angry
1
care
1
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18