ХААН Банк Тогтвортой ХАА-н бизнесүүдийг дэмжихээр 20 сая ам.долларын санхүүжилт татлаа

O.Аззаяа
2025/11/12

ХААН Банк Европын сэргээн босголт, хөгжлийн банктай (ЕСБХБ) 20 сая ам.долларын урт хугацаат санхүүжилтийн гэрээ байгууллаа.

Тус санхүүжилтийг хөдөө аж ахуйн салбарын бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчид, мөн хөдөө аж ахуйн өртгийн сүлжээний оролцогч,  хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд зарцуулах юм. Мөн ХААН Банкны ажилтнууд мэргэжлийн зөвлөх багтай хамтран зорилтот харилцагчдадаа зориулан хөдөө аж ахуйн чиглэлээр санхүүжилтийг дэмжих, сургалт, борлуулалт, маркетинг зэрэг чиглэлээр зөвлөмж, дэмжлэг үзүүлж ажилласнаар санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулахаар зорьж буй.

Ташрамд дурдахад, өнгөрсөн 5-р сард ХААН Банк ЕСБХБ-наас “Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр (WiB)” болон “Монголын ногоон эдийн засгийг санхүүжүүлэх хөтөлбөр (MonGEFF)”-ийн хүрээнд 145 сая ам.долларын санхүүжилт татан төвлөрүүлсэн билээ. Энэ нь ЕСБХБ-наас Монголын санхүүгийн байгууллагад олгосон хамгийн өндөр дүнтэй санхүүжилт болсон төдийгүй Монгол Улсад тогтвортой хөгжил, байгаль орчинд ээлтэй эдийн засгийг дэмжих зорилготой хоёр томоохон хөтөлбөрийг хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаагаараа онцлог юм.

ХААН Банк ЕСБХБ-тай 2007 оноос өнөөдрийг хүртэл урт хугацаанд хамтын ажиллагаагаа өргөжүүлж ирсэн. Энэ удаа хөдөө аж ахуйн чиглэлийн санхүүжилт олгож буй нь Монголдоо төдийгүй Азид анхны тохиолдол бөгөөд ХААН Банкийг салбартаа төдийгүй Монгол Улсын тогтвортой эдийн засгийн хөгжилд тэргүүлэгч гэдгийг дахин бататгасан үйл явдал боллоо.

ХААН Банкны тухай

Монгол Улсын тэргүүлэгч ХААН Банк нь орон даяар нийт 548 салбар нэгж болон цахим сувгуудаараа дамжуулан Монголын нийт хүн амын 82 хувьд буюу 2.9 сая харилцагчдадаа, мөн бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгч, томоохон аж ахуйн нэгжийн харилцагчдадаа банк санхүүгийн цогц үйлчилгээг найдвартай хүргэж, харилцагчдынхаа өсөж хөгжих, урагшлах санхүүгийн аяллын алхам бүрд хамт байж ирсэн билээ. ХААН Банк нь тогтвортой санхүүжилт, цахим банкны инновац болон санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд мөн салбартаа тэргүүлсээр байна.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны тухай

ЕСБХБ нь 1991 онд үүсэн байгуулагдсан олон улсын санхүүгийн байгууллага бөгөөд Европын холбоо, Европын хөрөнгө оруулалтын банк болон 77 улсад үйл ажиллагаа явуулдаг. Нийгэм болон байгаль орчинд ээлтэй хөрөнгө оруулалт хийх зорилгын хүрээнд ЕСБХБ өргөн хүрээний санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг төдийгүй өдгөө гурван тивийн 7,500 гаруй төсөл хөтөлбөрт нийт 210 тэрбум евро зориулаад байна.  2025 оны 6-р сарын байдлаар Монгол Улсад нийт 2.77 тэрбум гаруй еврогийн санхүүжилт олгож, 158 гаруй төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжихэд чухал нөлөө, дэмжлэг үзүүлсэн байна. Энэхүү санхүүжилтийн 90 орчим хувь нь хувийн хэвшлийн компаниудыг дэмжихэд зориулагдсан юм.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18