Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн шинэ барилгыг хүлээн авлаа

O.Аззаяа
2025/11/12

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн хуралдааны 45 дугаар тэмдэглэлд тусгасны дагуу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн шинэ барилгын ажил эхэлсэн ба 8 давхар, 3500 мкв талбай бүхий эмнэлгийн барилгын ажил дуусаж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд хүлээлгэн өглөө.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн даргын 2025 оны 11 дүгээр сарын А/138 тоот тушаалаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн шинэ барилгыг ашиглалтад хүлээн авах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан. Тус бүрэлдэхүүн 2025 оны 11 дүгээр 10-ны өдөр шинэ барилгад ажиллаж, барилга байгууламжийн ашиглалт, барилгын баримт бичиг, техникийн шаардлага, аюулгүй ажиллагааг хангасан эсэхийг шалгаж, шилжүүлэн авах бэлтгэл ажлыг хангаж байна.

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах төвийн шинэ барилгын 1-3-р давхарт Эмнэлэг-Амбулаторийн үйл ажиллагаа, 4-р давхарт Эмнэлзүй, химийн лаборатори, 5-6-р давхарт Сэргээн засах эмчилгээний тасаг, 6-8-р давхарт оффисын үйл ажиллагаа явагдах юм.

Тус барилга ашиглалтад орсноор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтийн үйл ажиллагаа, Хөдөлмөрийн анагаах ухааны газрын үйл ажиллагаа нэгдэж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын үйл ажиллагаа, хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх боломж бүрдэж байна.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18