“Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-д үүссэн өр төлбөр, зээлийн үлдэгдлийг улсын төсөвт төлж барагдуулна

Б.Нямсүрэн
2025/11/12

асгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээний дагуу “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-д үүссэн зээл, зээлийн хүүгийн үлдэгдлийг 2026 оны нэгдүгээр улиралд багтаан улсын төсөвт төлж барагдуулахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгалаа.

Монгол Улсын Засгийн газар 1991 оноос эхлэн гадаад орон болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас гадаад зээллэгийн эх үүсвэрийг хөнгөлөлттэй, нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр хүлээн авч, шаардлагатай төсөл, арга хэмжээг дотоодод хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ хүрээнд “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-иудад дараах төсөл, арга хэмжээг гадаад зээлийн хөрөнгөөр санхүүжүүлсэн байна. 

Тухайлбал, Эрчим хүчний нүүрсний уурхайнуудын тогтвортой үйл ажиллагааг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хооронд байгуулсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд “Нүүрс төсөл” хэрэгжүүлсэн.

-Уурхайн тоног төхөөрөмжийг шинэчлэх, засварын барилга, байгууламж, дэд станц шинээр барьж суурилуулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын хооронд байгуулсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд “Багануур”, “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхайг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлсэн.

-Уул уурхайн хүнд машин механизм шинээр худалдан авах, техникийн парк шинэчлэлт хийх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны банк хооронд байгуулсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд “Экспортын зээлийн шугам нээх төсөл” хэрэгжүүлж, дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээг 2021 онд “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-тай байгуулсан.

Иймд дээрх төслүүдийн хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа компаниуд болох “Багануур”, “Шивээ овоо” хувьцаат компаниудад дамжуулан зээлдүүлсэн зээлийн нийт өр төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлэхийг Засгийн газрын тогтоолоор чиглэл болголоо.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18