Төрийн 59 байгууллагын 882 мэдээлэл ил болно

Б.Нямсүрэн
2025/11/12

Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцууллаа.  Засгийн газрын тогтоолоор хэт олон буюу 574 мэдээллийг төрийн нууцад хамааруулснаас төрийн байгууллага бүр албаны нууцын жагсаалтаа өөр өөрөөр харилцан адилгүй тогтоож байна. Төрийн үйл ажиллагаа ил тод бус байх нь иргэдийн мэдэх эрхийг зөрчих төдийгүй авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдэх суурь нөхцөлийг бүрдүүлдэг. Тийм учраас Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар томилогдсон даруйдаа 01 тоот албан даалгавраараа нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх зорилгын хүрээнд Төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Тагнуулын ерөнхий газарт тус тус үүрэг болгосон. Энэ дагуу Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг боловсруулжээ.

Төслийн хүрээнд:

Төрийн нууцад хамаарахаас бусад төрийн байгууллагын бүх мэдээлэл ил тод, нээлттэй болно. Тухайлбал, албаны нууцыг хүчингүй болгосноор одоо албаны нууцад бүртгэлтэй байгаа төрийн 59 байгууллагын нийт 882 мэдээлэл ил болно. Төрийн нууцын жагсаалтыг Засгийн газрын шийдвэрээр өргөжүүлэх, үндэслэлгүйгээр мэдээллийг нууцлах явдлыг таслан зогсооно. Өөрөөр хэлбэл, төрийн нууцын жагсаалт батлах эрхийг Улсын Их Хуралд бүрэн төвлөрүүлж, иргэд, олон нийтийн хяналтыг тогтооно.

Эдгээр хуулийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, батлуулснаар төрийн байгууллага, албан тушаалтан үндэслэлгүйгээр мэдээллийг нууцад хамааруулахаас урьдчилан сэргийлэх, төрийн нууцлах мэдээллийн хүрээг хумих, төрд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, шийдвэр гаргалт хариуцлагатай, ил тод, нээлттэй байх, авлига, албан тушаалын гэмт хэрэг буурахад эерэг нөлөө үзүүлнэ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18