“Physical Asia” реалити шоуны шилдэг дөрвөн баг өчигдөр тодорлоо. Өнгөрсөн сарын 28-нд найман багтай эхэлж байсан тус шоунд өдгөө БНСУ, Япон, Монгол, Австрали гэсэн дөрвөн улс ур чадвар, ухаан мэдлэг, хүч чадлаараа шалгаран үлдэв. Үүнээс тавдугаар даалгаварт Японы баг шалгарч, үлдсэн гурван баг “Үхлийн тулаан”-д орохоор болсон. Шоуны 10-12 дугаар бүлгийг энэ сарын 18-нд цацсанаар ялагчийг тодруулах юм.
Түрүүлсэн багийг нэг тэрбум воноор шагнана. Энэхүү шоу нээлтээ хийснээсээ хойш Азийн орнуудад үзэлтээрээ дээд амжилтууд тогтоосон байна. Тухайлбал, энэ сарын сарын 5-ны байдлаар шоуг 5.2 сая удаа үзэж, Нэтфликийн “Non-English” буюу “Англи хэл дээрх бус” ангилалд гуравдугаарт бичигдэж байна. Ингэхдээ нийт 44 улсын шилдэг 10 жагсаалтад багтаж, найман улсад нэгдүгээр байрт орсон үзүүлэлттэй байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна