Гадаадад сурч буй оюутан залуусын чуулга уулзалт Истанбул хотноо амжилттай болж өнгөрлөө

O.Аззаяа
2025/11/11

Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөлийн санаачилгаар “Хилийн чанад дахь Монгол Оюутан, Залуучуудын VI чуулга уулзалт” буюу MSYOC–2025 арга хэмжээ энэ сарын 4–6-ны өдрүүдэд Турк улсын Истанбул хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү чуулга уулзалтад дэлхийн дөрвөн тивийн 24 орноос 230 гаруй монгол оюутан, залуус оролцож, “Дэлхийд хүрэх Монгол Оюун” уриан дор дэлхийд өрсөлдөх монгол залуусын мэдлэг, ур чадварыг хэрхэн хөгжүүлэх талаар илтгэлүүд сонсож, хэлэлцүүлэг өрнүүлэн, санал бодлоо хуваалцлаа.

Чуулганы нэгэн онцлох хэсэг нь Монгол Улсад шинэлэг санааг бодит ажил болгох зорилготой #NextGen төслийн уралдаан байв. Уралдаанд нийт 19 төсөл ирснээс 9 төсөл дараагийн шатанд шалгарч, оролцогчид төслөө биечлэн танилцуулан өрсөлдсөн нь чуулга уулзалтыг илүү сонирхолтой, бүтээлч болгосон юм.

Мөн чуулганы гурав дахь өдөр оролцогчид Истанбул хотын аялалд оролцож, Туркийн түүх, соёлын өвөрмөц онцлогтой танилцсан нь залуусын хоорондын харилцаа, урам зоригийг улам бэхжүүллээ.

Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөлийн хамт олон, түүний Нийгмийн бодлогын хорооны дарга Б. Мөнхмаа, Оюутан, залуучуудын хорооны дарга О. Сүрэнжав, мөн ХЧМЗ-ийн Монгол дахь Ажлын алба болон Оюутан, залуучуудын хорооны нийт гишүүд арга хэмжээг амжилттай зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэжээ.

Мөн энэхүү үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажилласан Турк Монголын Сан болон бусад ивээн тэтгэгч байгууллагууддаа талархал илэрхийлж байна.

2019 онд Унгар улсад болсон чуулга уулзалтаас хойш цар тахал болон цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хойшлогдоод байсан энэхүү уулзалт зургаан жилийн дараа ийнхүү амжилттай зохион байгуулагдсан нь монгол залуусын эв нэгдэл, хүсэл зоригийн илэрхийлэл боллоо.

Хилийн чанад дахь монгол оюутан, залуучуудын нэгдэл улам батжиж, тэдний мэдлэг, ур чадвар эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах итгэл, эрмэлзлийг улам бэхжүүлж байна.

Монголын ирээдүй гэрэлтэй, монгол залуус дэлхийд өрсөлдөх чадвартай болж байна. Монголын хамгийн анхны сойзны үйлдвэр болох "AiDent" -ийн хамт олон залуусаа дэмжиж хамтран ажилласанд талархал илэрхийлье.


0
angry
3
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18