Оюутны “менторшип” хөтөлбөрт шалгарсан “байгаль 360” шилдэг төсөлд ногоон хөгжлийн хороо тэтгэлэг гардууллаа

O.Аззаяа
2025/11/11

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс оюутны "Менторшип" тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан билээ. Энэхүү хөтөлбөрт байгаль орчинтой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэдвээр шалгарсан “Байгаль 360” төслийн баг буюу шилдэг 10 оюутанд НИТХ-ын Ногоон хөгжлийн хорооноос өнөөдөр тэтгэлэгийг Экологийн цагдаагийн албатай хамтран гардууллаа.

НИТХ-ын төлөөлөгч, Ногоон хөгжлийн хорооны дарга Б.Золтуяа “НИТХ-аас санаачилан Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс оюутнуудад зориулан менторшип хөтөлбөрийг санаачилсан нь нүдээ олсон, зөв ажил байжээ гэдгийг өнөөдрийн оюутнуудын илтгэлийн танилцуулгаас харлаа. Байгаль орчноо хайрлах, хамгаалах, гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилготой энэ төслийг Экологийн цагдаагийн алба оюутнуудтай хамтарч хэрэгжүүлэх бүрэн боломжтой санагдлаа” гэв.
Түүнчлэн НИТХ-ын төлөөлөгч, Ногоон хөгжлийн хорооны гишүүн Ч.Батзориг, Т.Батцогт, Д.Отгонсүрэн, А.Амартүвшин болон Экологийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа М.Батсайхан нар шилдгээр шалгарсан төслийн багт тэтгэлэг гардууллаа.

 Мөн НИТХ-ын төлөөлөгч, Ногоон хөгжлийн хорооны гишүүн Ч.Батзориг “”Байгаль 360” төслийн баг маш сайн судалгаа хийсэн байна. Байгаль орчны холбогдолтой гэмт хэргийн илрүүлэлт сүүлийн 5 жил нэмэгдсэн нь сайшаалтай. Та бүхний технологийн шийдлийг экологийн салбарт ашиглаж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой гэдгээ ч маш сайн тайлбарласан байна” гэлээ. НИТХ-ын төлөөлөгчид холбогдох сэдвээр оюутнуудтай ярилцаж, ментороор ажиллалаа. Харин оюутнууд тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж менторын зөвлөгөө, чиглүүлэг авсан нь төслийн судалгаа хийхээс гадна цаашдын хичээл сурлагад нь үр дүнтэй түлхэц үзүүлж байгааг илэрхийллээ.

Тэтгэлэгт хөтөлбөрийн 1-р шатанд 800 гаруй оюутан бүртгүүлж 400 оюутан тэнцэж багаар гүйцэтгэх төслийн даалгавар гүйцэтгэж 2-р шатанд шилдэг 10 баг буюу 100 оюутан шалгарсан юм.

Ийнхүү өнөөдөр байгаль орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэдвээр шалгарсан “Байгаль 360” төслийн багт тэтгэлэг гардуулсан бол маргааш буюу 11-р сарын 12-нд НИТХ-ын Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо Deepfake ашиглан үйлдсэн зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэдвээр бичсэн шилдэг төслийн багт тэтгэлэг гардуулна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18