Ө.Шижир: Х.Ганхуяг өөрийн намынхандаа л чиглэл өгч, лааз өргөж байна гэж харсан

O.Аззаяа
2025/11/11

УИХ-ын гишүүн Ө.Шижир: Бодитоор ийм зүйл болсон нь үнэн. 2016 оноос хойш Монгол Ардын Нам төрийн эрх барьж ирсэн. 2016 оноос эхлэн өнөөг хүртэл, өөрөөр хэлбэл сүүлийн арван жилийн хугацаанд нийт 200 их наяд төгрөгийг захиран зарцуулсан байна. Хэрэв 2026 оны төсвийг нэмбэл нийт хэмжээ 200 их наядыг давна. Тодруулбал, 197.1 их наяд төгрөгийг МАН захиран зарцуулжээ.

Ийм их хэмжээний хөрөнгийг сүүлийн арван жилд зарцуулчхаад өнөөдөр МАН төсөвтэй холбоотойгоор гоншигнож, гомдоллох ямар ч эрхгүй гэж би үзэж байна. Тэд өөрсдийнхөө алдаа, хариуцлагыг өөрсдөөсөө хайх ёстой.

Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн бүр хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу төсөвт санал өгөх эрхтэй. Манай намын гишүүд ч энэ бүрэн эрхийнхээ хүрээнд саналаа өгсөн. Үүнийг шүүмжлэх үндэслэл байхгүй. Түүнчлэн манай намын гишүүд санал өгснөөр төсөв данхайсан зүйл огт байхгүй, учир нь зарим зардлыг буцаан хассан байдаг. 

Сүүлийн гурван жилд буюу 2023, 2024, 2025 онд гэхэд л нийт 100 их наяд төгрөгийг зарцуулсан бөгөөд үүнд төрийн өмчит компанийн мөнгө огт ороогүй. Төр өөрөө 120 их наяд төгрөгийн хөрөнгөтэй байгаа ч энэ хөрөнгийн талаарх ил тод мэдээлэл одоогоор байхгүй байна. 

Ийм байж Ардчилсан намын гурван гишүүн төсөвт санал гаргасных нь төлөө төсөвчин гэж нэрлэж, шүүмжлэх нь үндэслэлгүй. Харин ч МАН өөрийн алдааг өөрөөсөө хайх ёстой. Эцэст нь хэлэхэд, сүүлийн арван жилд 200 их наяд төгрөг захиран зарцуулсан хүмүүс өнөөдөр бусдыг буруутгах ёсгүй” гэлээ.



1
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18