Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 9 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 01:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн У-ын 10х40 метрийн хэмжээтэй нийтийн байр, залгаа баригдсан, иргэн Ч-ийн 4х7 метрийн хэмжээтэй байшингуудын залгаа дунд байх галлагааны зуух, хана, тааз хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 2 /том хүн/ гаргасан
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна