Илүү картаар нүүрс авч 10–15 мянган төгрөгөөр дамлан худалдаалжээ

Б.Нямсүрэн
2025/11/09

Нийслэлийн Засаг даргыг орлогч А.Амартүвшин "Мэдээллийн дагуу шалган нэвтрүүлэх пост дээр хяналт шалгалт хийж, хагас коксон түлшийг нууцаар тээвэрлэж буй зөрчлийг илрүүллээ. Энэ нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах бүсээс түлш гаргахыг хориглосон журмыг зөрчиж байна. Тээвэрлэж явсан нүүрсний хэмжээг тогтоож, холбогдох хууль, журмын дагуу Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байрлах хүлээн авах цэгт хүргүүлнэ. Нийслэлийн хэмжээнд жил бүр нүүрсний хяналттай холбоотой зөрчил ихээр гардаг. Өнгөрсөн онд 100 мянган тонн нүүрс хотын бүсээс орон нутаг руу дамлан гаргасан тохиолдлууд илэрсэн. Үүнийг таслан зогсоох зорилгоор нийслэлийн хэмжээнд “Hotula” аппликэйшнийг нэвтрүүлж, улсын бүртгэлийн мэдээллийн сантай холбон, түлшний хуваарилалт, сайн картын бүртгэлийг бодит цагийн горимоор хянах болсон. Улаанбаатар хотод 172 мянга гаруй айл нүүрс хэрэглэж байгаа ч бүртгэлтэй картын тоо 280 мянгаас давсан. Энэ нь илүү карт ашиглан нүүрс авч орон нутагт 10–15 мянган төгрөгөөр дамлан худалдах зөрчлийг бий болгож байна" гэлээ.

ТЦА-ны ахлагч Б.Ганболд "Экологийн цагдаагийн албанаас мэдэгдсэнээр сайжруулсан болон хагас кокс түлшийг хотын бүсээс гаргах зөрчил суудлын болон ачааны тээврийн хэрэгслүүдээр удаа дараа илэрч байна. Өнгөрсөн долоо хоногт 95 тохиолдол бүртгэгдсэн" гэлээ. 


0
angry
0
care
1
haha
0
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 16 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 18 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 19 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 20 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 21 цагийн өмнө
Улаанбаатарт нойтон цас орно 22 цагийн өмнө
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2026/09/22