"Цайны зам" брэнд авто аяллыг нээлээ

Б.Нямсүрэн
2025/11/08

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улсын аялал жуулчлалын сайд нарын есдүгээр хуралдааны хүрээнд гурван улсын хил орчмын “Цайны зам” брэнд авто аяллын нээлтийн үйл ажиллагаа 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан хотноо боллоо.


Энэхүү аялал нь бүс нутгийн аялал жуулчлалын урсгалыг тогтворжуулах, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, соёлын харилцааг өргөжүүлэх ач холбогдол бүхий гурван улсын хамтын ажиллагааны шинэ төсөл юм. Маршрутыг аялал жуулчлал, соёл, эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ гүүр болгон сэргээх зорилгоор гурван улсын төлөөлөл хэлэлцэж, “Цайны зам” нэрийн авто аяллын маршрутыг хамтран нээв.

Нээлтийн үеэр Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам гурван улсын аялагчдын төлөөлөлд “Цайны зам”-ын дурсгалын цом гардуулж, цаашид авто аяллын маршрутыг нэгдсэн стандарттай аяллын бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх, гурван улсын аяллын тур операторуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд идэвхтэй оролцохоо илэрхийлэв.

“Цайны зам”-ын авто аяллын оролцогчид БНХАУ-аас 2100 км замыг туулан Дархан-Уул аймагт ирээд байгаа бөгөөд Сэлэнгэ аймгийн чиглэлд аяллаа үргэлжлүүлэн, Алтанбулагийн боомтоор дамжин ОХУ руу нэвтрэх юм.


2
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18