Гурван улсын аялал жуулчлалын сайд нар хуралдлаа

Б.Нямсүрэн
2025/11/08

Монгол, Хятад, Орос гурван улсын аялал жуулчлалын сайд нарын нэгдсэн хуралдааныг Дархан-Уул аймгийн Дархан хотод 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгууллаа. Уг нэгдсэн хуралдааныг нээж Монгол Улсын талаас Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, БНХАУ-ын талаас Соёл, аялал жуулчлалын дэд сайд Ван Жианхуа, ОХУ-ын талаас Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Д.С.Вахруков нар тус тус үг хэллээ.

Талууд 2025 оны хамтын ажиллагааны явцыг дүгнэн, ирэх жилүүдийн хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх, боомтын үйл ажиллагааг олон улсын түвшинд идэвхжүүлэх, дижитал шилжилт болон мэдээллийн технологийн дэвшлийг ашиглах “Цайны зам”-ыг түүх, соёлын аяллын маршрут болгон хөгжүүлж харилцан жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх замаар Монголын соёл, уламжлалт үнэт зүйлсийг олон улсад сурталчлах чиглэлээр нэгдсэн байр суурьт хүрэв.

Энэ удаагийн хуралдаанаар гурван улсын аялал жуулчлалын тэргүүлэх чиг хандлага “Цайны зам”-ын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтран хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээ, бүтээн байгуулалт, дэд бүтэц, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох, хамтарсан туршлага солилцох хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, нөхцөлийг бүрдүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэв. Мөн “Цайны зам”-ын брэндийг бий болгох санал, санаачилгуудыг дэвшүүлэв.


Нэгдсэн хуралдааны үеэр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Батчимэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Соёл, Аялал жуулчлалын газрын дарга Жи Шаочи, ОХУ-ын Аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Уманский Илья Геннадьевич, ОХУ-ын ӨНББ “Галерия Чайка”-н захирал нар тус тус илтгэл танилцууллаа.

Талууд IX хуралдааны үр дүнд “Хуралдааны протокол” болон Монгол, Хятад, Оросын “Цайны зам”-ын аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.

Мөн Дархан-Уул болон Төв аймгууд “Цайны замын олон улсын аялал жуулчлалын холбоо”-ны Нарийн бичгийн газарт гишүүн аймгаар элсэх хүсэлтийг танилцуулж, гардууллаа. Дараагийн X хуралдааныг 2026 онд БНХАУ-д зохион байгуулахаар тогтов.

Дархан-Уул аймагт зохион байгуулсан энэхүү IX хуралдаан нь гурван улсын харилцан итгэлцэл, найрсаг хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэж, “Цайны зам”-ыг бүс нутгийн аялал жуулчлал, эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны гол тэнхлэг болгон хөгжүүлэх эхлэлийг тавьсан ач холбогдол бүхий арга хэмжээ боллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18