Д.Жавхлантөгс: Аав ээж шигээ хүмүүсийг эмчилж байгаа учир ажлаа хаяна гэхээр өвчтөнүүддээ санаа зовж байна

O.Аззаяа
2025/11/06

Эмч нар 3.5 сая төгрөгийн цалинтай болох шаардлага тавьж ирэх долоо хоногт ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдээд буй. МЭМҮЭХ-оос тодруулахад 100 гаруй эрүүл мэндийн байгууллага ажил хаялтад нэгдэж гарын үсгээ цуглуулсан байна гэв. Тэгвэл ажил хаялтад нэгдэж байгаа бөөрний мэс заслын эмчийн байр суурийг тодрууллаа. 

Д.Жавхлантөгс: Эмч нарын хувьд цалингаа нэмүүлье гэж л хүсээд байгаа юм. Бид нар ажил хаях хэмжээнд хүрээсэй гэж хүсэхгүй байна. Гол зорилго нь цалингаа нэмж 1000 долларт  хүргэе гэсэн саналтай байгаа юм. Мэдээж энэ саналаа тавиад эхний байдлаар тайван жагсаал хийсэн. Эрүүл мэндийн салбарынхан үзэл бодлоо илэрхийлсэн ч үр дүнд хүрээгүй нийт үйлдвэрчний эвлэлийн холбооны эрүүл мэндийн салбарын бүх ажилчид маань сайн дураараа ажил хаялтад оролцохоор шийдвэр гаргаад явж байна. Ажил хаялт 11-р сарын 13-наас эхлэх товтой байна. Залуу хүн миний хувьд мэс заслын эмчээр 11 жил ажиллаж байна. 1.6 цалинтай, үндсэн цалингаасаа гадна жижүүр эмч хийдэг.  Сард 6-8 удаа жижүүр хийдэг. Сарын гуравны нэг нь байдаггүй. Татвараа төлөөд гар дээрээ  2.8 саяас 3 саяыг цалин авч байна. Сайхан мэргэжил сайхан ажил гэхдээ  бид ч адилхан хүн, бид нар хөдөлмөрөө шударгаар үнэлүүлье. Монголын эмч ажилчид шиг ийм бага цалинтай ажилтай улс гэж байхгүй. Аав ээж шигээ хүмүүсийг эмчилж байгаа учир ажлаа хаяна гэхээр өвчтөнүүддээ санаа зовж байна. Цалингаа аваад л зээлээндээ өгдөг.




0
angry
0
care
2
haha
3
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18