Т.Даваадалай: Үндэсний урлагийн их театрыг барих байршил ундны усны эх үүсвэртэй давхцахгүй

Б.Нямсүрэн
2025/11/05

2025 оны аравдугаар сарын 16-ны өдрийн НИТХ-ын ээлжит V хуралдаанаар соёлын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчимд Үндэсний урлагийн их театр барихаар газрыг шийдвэрлэсэн. Үндэсний урлагийн их театрыг барих талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай мэдээлэл өглөө.

Тэрбээр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь нийт 970 гаруй га газартай. Үүнээс 300-400 га газарт ундны усны эх үүсвэрийн хамааралтай 218 худаг байдаг. Үндэсний урлагийн их театрын газрын зөвшөөрлийг “Шинэ зуун айл” худалдааны төвөөс урагш ундны усны эх үүсвэрт хамааралгүй газар олгосон. Хуулиараа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нийт газрын 85 хувьд ногоон байгууламж, 15 хувьд бусад тохижилт хийхийг зөвшөөрсөн байдаг. Энэхүү зөвшөөрөгдсөн хэмжээндээ ч, байршлын хувьд ч зөвшөөрөгдсөн газарт Үндэсний урлагийн их театрыг барих юм. Мөн Монгол Улс, БНХАУ-ын Ерөнхийлөгч хоорондын хэлэлцээрээр Үндэсний урлагийн их театрын 200 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг БНХАУ талаас бүрэн шийдвэрлэнэ. Усны тухай хууль, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Газрын тухай хууль зэрэг холбогдох хуулиар энэхүү нийтийн зориулалттай дэд бүтцийг зөвшөөрсөн заалтууд байдаг. Тухайлбал, Усны тухай хуулийн 22.2.1, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 5.1.8 гэх заалтуудад “Нийтийн зориулалттай дэд бүтэц”-д зарим хамгаалалтын бүс газрыг олгох заалтуудыг тусгасан. Нийтэд зориулсан төрийн үйлчилгээний барилга байгууламжийн талаар дээрх хуулиудад хуульчилж өгсөн гэсэн үг. Түүнчлэн Газрын тухай хуулийн 12.2 болон “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрүүдэд Үндэсний урлагийн их театрын талаар тодорхой хэмжээнд тусгагдаж, хуульд нийцсэн байдаг” гэв.

Монгол Улсад Үндэсний урлагийн их театрыг барьснаар үндэсний урлаг, өв соёлоо хамгаалах, хүүхэд, залууст өвлүүлэн үлдээх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.


7
angry
0
care
0
haha
0
liked
1
love
3
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 16 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 18 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 19 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 21 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 21 цагийн өмнө
Улаанбаатарт нойтон цас орно 23 цагийн өмнө
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2026/09/22