Соёлын сайд Ч.Ундрам өчигдөр Английн Премьер лигийн Fulham клуб үлдэгдэл төлбөрөө аваагүй учраас Засгийн газрыг арбитрын шүүхэд өгсөн, энэ клубтай их үнийн дүнтэй гэрээ хийсэн гэх мэт мэдэгдэл хийсэн юм. Засгийн газар 2024 оноос “GO MONGOLIA” үндэсний брэндээр дамжуулж 3.2 тэрбум үзэгчтэй Английн Премьер лигийн алдарт Fulham клубтэй ажиллаж эхэлжээ. Мэдээж Монголоо дэлхийд сурталчлах зорилгоор хамтарч байж. Залуус, аялал жуулчлал, соёл гэсэн гурван үндсэн чиглэлд хамтран ажилласан байх юм. Гэрээний үнийн дүнгийн тухайд олон улсын үнэлгээгээс 10-20 дахин бага үнээр гэрээ байгуулсан аж.