УИХ-йын гишүүн Ж.Баясгалан "Би өөрөө улсын эмнэлгээр байнга үзүүлдэг. Хоёрдугаар эмнэлгийн харьяанд байдаг. Сар бүр дүүргийн эмнэлгээр үзүүлдэг. Өнгөрсөн парламент тарах үед буюу чуулган хааж байхад 21 аймгаар явсан. Дүүргүүдийн улсын болон хувийн эмнэлгүүдээр ямар нөхцөл байдалтай байгааг хамгийн сайн мэдэж байна. Эмч нарын цалинг нэмэх зайлшгүй шаардлагатай. Яагаад гэвэл эмч нар өргөсөн тангарагтаа үнэнч, өнөөдрийг болтол ажлаа хаяхгүй явж байгаа юм. Засгийн газарт удаа дараа шаардлага хүргүүлсэн 47 гишүүн гарын үсэг зурсан. Энэ бол факт шүү дээ" гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна