Голомт банк Монголын анхны WEARABLE төлбөрийн картыг танилцуулж байна

O.Аззаяа
2025/11/04

Голомт банк Монгол Улсын банк, санхүүгийн салбарт төдийгүй өөрийн харилцагчдадаа дэлхийн стандартад нийцсэн, инновацлаг үйлчилгээг бусдаас түрүүлж хүргэхийг зорин ажиллаж ирсэн.

Энэ хүрээнд Голомт банк Монголын хамгийн анхны wearable карт буюу зайнаас унших технологи бүхий төлбөр тооцооны моделийг хэрэглээнд нэвтрүүллээ. Энэ бол 7-22 насны хүүхэд, залуучуудад зориулсан SKATE CARD юм. Skate card нь банкны картын мэдээллийг суулгасан skateboard модель гэдгээрээ энгийн төлбөрийн картаас ялгаатай бөгөөд NFC технологийг ашиглан бүх төрлийн ПОС төхөөрөмж дээр уншихаас гадна И-коммерс дээр онлайнаар худалдан авалт хийх боломжтой төлбөрийн хэрэгсэл юм.

7-22 насны хүүхэд, залуус Skate card-ийн хэрэглэгч болсноор бага наснаасаа мөнгөтэй харьцаж,  төлбөр тооцоогоо удирдаж, санхүүгийн зөв хэрэглээнд суралцахаас гадна шинэлэг, өвөрмөц, дизайн бүхий fingerboard-ийг өөрийн хэв маяг, загварын нэг хэсэг болгон ашиглах боломжтойгоороо онцлогтой.

Давуу талууд:

  • Илүү олон хөнгөлөлт, урамшуулалтай.
  • GenZ Loyalty оноо 2 дахин үржигдэж орно.
  • SocialPay болон Интернэт банкаар NFC гүйлгээний лимитээ сэргээх, удирдах боломжтой.
  • SocialPay аппликэйшнд CVN кодоо оруулан картын дугаараа харах, олон улсын төлбөр тооцоо хийх боломжтой.
  • Картын хугацаа дууссан ч тоглоом, чимэглэл хэлбэрээр ашиглах боломжтой.
  • Хамтрагч байгууллагуудад картаа уншуулаад 10###i#<-20###i#<-ийн буцаан олголт авах боломжтой.

 Картын нөхцөл:

  • Брэнд: UnionPay
  • Төрөл: Олон улсын эрхтэй дебит карт
  • Валют: Төгрөг
  • Картын хүчинтэй хугацаа: 4 жил

Карт ашиглах заавар:

Skate card нь цөөн тоогоор зах зээлд нэвтэрсэн, limited edition бүтээгдэхүүн тул та өөрт хамгийн ойр байрлах Голомт банкны салбарт хандан амжиж картаа захиалаарай.

Хүүхэд багачууд, оюутан сурагчид аа, Skate card-аар өөрийн өнгө төрхийг илэрхийлж, санхүүгийн боловсролд эртнээс суралцъя. 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18